Хэрэв өдөр бүр хоёр хөлнийхөө завсар дэр тавиад унтвал таны биед юу болох вэ?

Унтаж амрах цаг бол ихэнх хүмүүсийн хувьд завгүй, урт өдрийн хамгийн их хүсэн хүлээдэг үе билээ. Гэсэн хэдий ч сайн унтаж амрахад байрлал болон өрөөний агаар зэрэг олон зүйлс нөлөөтэй байдаг. Тиймээс бид мэргэжлийн эмч нарын зөвлөгөөнөөс улбаалан унтах үедээ өвдөгнийхөө завсар дэр тавьж унтах нь таны биед хэрхэн нөлөөлөх талаар хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

1. Нурууны бөгтөрийг засна

Унтах үед байрлал их чухал байдаг. Хэрэв бид унтахдаа тэгш хэмтэй бус хэвтвэл нурууны бүтцийг гэмтээж болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс та хажуу тийш харж унтах үедээ өвдөгнийхөө завсар дэр тавьж унтах нь тэгш хэмтэй байрлалд амрахад тань тусална.

2. Энэ нь нурууны өвдөлтөөс сэргийлнэ

Зарим хүмүүс суудлын ажил болон өөр хүчин зүйлсээс болж архаг нурууны өвчтэй болсон байдаг. Ийм хүмүүсийн нурууны хэсэгт байнгын таагүй мэдрэмж төрдөг бөгөөд энэ нь ихэвчлэн унтах үед биеийн жингийн хуваарилалт муу байгаагаас үүсдэг. Харин та хөлнийхөө хооронд дэр тавьж унтах нь аарцаг, ахар сүүл зэргийг тэгшлэн шахалтыг бууруулдаг.

3. Жирэмсэн хүнд илүү тав тухтай байна

Мэргэжилтнүүд жирэмсний хугацаанд хажуу тийшээ харж унтахыг зөвлөдөг, мөн та дэр ашиглан унтах нь жинг хуваарилах болон нурууны өвдөлтийг саармагжуулахад тусална.

Өнөө үед энэ зорилгоор тусгайлан бүтээсэн, биед тохирсон C ба U хэлбэртэй дэрнүүд худалдаалагдсаар байгаа.

Дэрээ зөв байрлуулаарай

  • Та хажуу тийшээ харж хэвтээд
  • Дэрээ гуяныхаа хэсэгт байрлуулж, ташаагаа тэгшлэх хэрэгтэй.
  • Мөн та илүү эвтэйхэн байлгахыг хүсвэл 2 дэр ашиглан нэгийг нь өвдөгнийхөө хэсэгт байрлуулж болно.
  • Мөн та өвдөг болон нурууныхаа доод хэсэгт байрлуулж болно.

Хэрэв та эгц дээш харж унтахыг илүүд үздэг бол дэр эсвэл зөөлөвч ашиглан өвдөг болон нурууныхаа доор байрлуулвал таны нуруу өвдөхөө больж илүү цэх болно.

Та ихэвчлэн ямар байрлалд унтдаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!