Гэртээ харьсан даруйдаа хувцсаа сольж өмсөх ёстой ноцтой шалтгаанууд

Өдөржин гадуур явж гэртээ ирээд хувцсаа сольж өмсдөг үү? Арай орондоо орох хүртэл тэр хувцастайгаа байсаар байдаг юм биш биз? Энэ нь тун ч буруу зуршил бөгөөд хэд хэдэн сөрөг үр дагавартай аж. Хамтдаа энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Судсанд сөрөг нөлөө үзүүлнэ

Таны өмсөх дуртай бариу өмд хөлийг тань туранхай, урт харагдуулдаг байж болох юм. Гэхдээ үүнийгээ гэртээ ирээд бушуухан тайлахгүй бол судсанд тань сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Бидний гадуур гарахдаа өмсдөг хувцас нь гэрийн тав тухтай хувцаснаас хамаагүй бариу байдаг бөгөөд таны цусны эргэлтэнд сөргөөр нөлөөлдөг. Бариу хувцсаа, гэртээ ирээд тайлж, биеэ амрааж байхгүй бол цусны урсгалыг удаашруулж, цаашлаад судсыг гэмтээнэ.

Бактери тарааж үржүүлнэ

Ялангуяа халдварт өвчний үед гэртээ орж ирсэн даруйдаа гадуур өмсөж явсан хувцсаа тайлж, гэрийн хувцсаа сольж өмсөх хэрэгтэй. Бидний нүдэнд үл үзэгдэх бактери, нян хувцсанд наалдсан байдаг тул гэр бүлийнхнээ өвчнөөс хамгаалахын тулд хувцсаа заавал сольж байгаарай.

Энэ нь ходоод гэдэсний асуудалд хүргэж болзошгүй.

Бэлхүүс барьсан бариу хувцас нь таагүй байдлаас илүү эрүүл мэндийн асуудал үүсгэж болзошгүй. Хэвлийд дарамт учруулдаг хувцас нь хоол боловсруулах эрхтний янз бүрийн асуудлуудыг өдөөдөг бөгөөд үүнд хүчиллэг рефлюкс нь хамгийн түгээмэл. Хэрэв та бариу хувцаснаас нэгэнт татгалзаж чадахгүй бол гэртээ хариад хамгийн түрүүнд сольж, сул хувцсаа өмсөх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!