Нимгэрч ашиглахад хэцүү болсон савангаа хаях хэрэггүй. Харин үүгээр шингэн саван бэлтгэж хэрэглээрэй!

Эдийн засгийн энэ их хямралыг даван гарахын тулд аль болох мөнгөө хэмнэж байх хэрэгтэй. Тэгвэл ядаж гарын савангаасаа эхлээрэй. Маш энгийн хэдэн зүйлийг холиод л та гарын шингэн савантай болчих юм. Яг одоо хийгээд үзээрэй.

Орц:

  • Нимгэрч, жижгэрсэн гарын саван – 3 ширхэг
  • Буцалсан ус – 1 стакан
  • Зөгийн бал – 1 халбага
  • Глицерин – 1 халбага
  • Эфирийн тос – 5 дусал
  • Хүйтэн ус – 3 аяга
  • Блендэр

Савангаа үрж бэлтгэнэ. Үүн дээрээ буцалсан усаа хийж, хамтад нь блендэрт хийж эргүүлээрэй.

Дээр нь зөгийн бал, глицерин, эфирийн тосоо нэмж, үргэлжлүүлэн эргүүлнэ.

Үүнийгээ зогсоож, 15 минут хөргөөд хүйтэн ус нэмж, ахин эргүүлнэ.

Ингээд бэлэн болсон савангаа шахдаг саванд хийснээр ашигалахад бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!