Айлд байгаагаа мартаж, хэтэрхий зоргоороо аашилдаг хүмүүсийн дургүй хүргэм үйлдлүүд

Хамаатан садан, найз нөхөд гээд гэрээр зочлох хүмүүсийн цуваа үл дуусна. Хамтдаа хөгжилтэй яриа өрнүүлж, амттай хоол идэж, цагийг сайхан өнгөрүүлэх ч заримдаа гэрт ирсэн зочид багагүй асуудал тарьж, бухимдал үүсгэх нь бий. Тэгвэл гэрийн эздийг гэртээ зочин урихаас татгалзахад хүргэдэг увиагүй хүмүүсийн хэтэрсэн үйлдлүүдийг сонирхуулж байна.

Манайд зочид ирээд явсны дараа 

Гэрт зочилсон хүмүүсийн үлдээсэн ул мөр. Энийг янзлах гэж 2 цаг болсон.

Найз маань гэрт ирээд вафли хийхээр болсон юм. Түүний хийсэн вафли амттай байсан ч, надад ийм ажил үлдээгээд явсан даа.

Олон цаг ноцолдож байсан эвлүүлээд байсан зургийг маань хэдэн хүүхэд ирээд л нураачихсан. Тэдэнд муухай аашилж чадахгүй болохоор худлаа инээсээр таарсан даа. 

Хамаатын ах маань ирж хэд хоноод буцсан юм. Харин тэр усанд орсны дараа ванн дандаа ийм болчихдог.

Гэрт зочид ирэхэд дургүй байдаг хоёр шалтгаан

Найз охины маань найзууд ирээд пицца захиалсан юм. Эргээд харах хооронд л ингээд идчихсэн байсан шүү.

Хаалгыг маань хүртэл эвдчихээд явсан байсан. Хэн ингэснийг мэдэж чадахгүйгээс хойш өөрөө янзлахаас өөр яах билээ. 

Найз маань гудамжнаас нохой олж манайд авч ирээд усанд оруулж хооллосон. Харин тэр нохой хаа сайгүй бааж шээж, гэрийг маань бохирдуулсан ч найз маань огт тоогоогүй. Сайн үйл хиймээр байвал өөрийнхөө гэрт хийгээч гэж гуйсан.

Манай гэрт ирсэн зочид утасгүй цэнэглэгчийг аяганы тавиур болгочихсон байсан.

Элсэн чихрийн саван дотор байсан халбагыг авч, аягатай цайгаа хутгачихаад буцаагаад элсэн чихэр дээр хийчихдэг. Ийм зочдыг үзэн яддаг.

Зочид маань жаахан виртуал тоглоом тоглосон юм. Харин үр дүн нь энд байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!