Залуусыг галзууруулах шахдаг өмнөөс нь ичмээр охидын буруу зуршлууд

Бид энэ удаагийн нийтлэлээрээ эрчүүдэд охидын ямар зан авир тухгүй санагдаж, бухимдуулдаг талаар хүргэж байна. Хэдийгээр эрэгтэй хүн эмэгтэй хүнийг гадаад төрхөөр нь үнэлдэг ч урт хугацаанд түүний зан авир хэрхэн танигдах нь чухал байдаг гэнэ.

12. Тавагнаас нь идэх

Эмэгтэйчүүд эрхлэхийн тулд найз залуугынхаа тавагтай хоолноос юу ч бодолгүй зөвшөөрөлгүй авч иддэг. Гэхдээ энэ үйлдэл нь эрчүүдийн нүдэнд муухай харагдаж бухимдуулдаг байна.

11. Бүх зүйлсийг цэгцлэх

Эмэгтэй хүний эмх замбараагүй гэж бодож байгаа зүйл нь ихэвчлэн эрэгтэй хүнд тохирсон, сайтар бодож байрлуулсан зүйлсийн систем юм. Тиймээс хайртай залуугийнхаа хаа нэгтээ тавьсан зүйлүүдийг цэгцлэх нь ихэвчлэн шаардлагагүй хэрүүл маргаанд хүргэдэг гэнэ.

10. Байнга гадуур явдаг

Зарим эрчүүд үдэшлэг зохион байгуулдаг эмэгтэйчүүдэд дуртай байдаг ч ихэнх нь согтууруулах ундаанаас хамааралтай, гадуур их явдаг эмэгтэйчүүдэд маш дургүй байдаг.

9. Хов жив ярьдаг

Бусдын дүр төрх, хайр дурлалын амьдралд нь юу болж байгаа талаар хов жив ярих нь таны найз залууг араар нь ярьж байгаа болов уу гэж гайхахад хүргэдэг.

8. Зохисгүй хувцаслах

Бид цэцэрлэгт хүрээлэн, эсвэл гадуур зугаалж байхдаа сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ таны найз залуу таны гомдоллохыг чинь байнга сонсдог бол өндөр өсгийт, бариу даашинзыг үнэлэхгүй байх магадлалтай.

7. Бүх орон зайг өөрийн эд зүйлсээр дүүргэх

Хэрэв та угаалгын өрөөг бүхэлд нь тоо томшгүй олон бүтээгдэхүүнээрээ эзэлж, хувцасны шүүгээний бүх орон зайг өөрийн хувцасаар дүүргэж байвал найз залууд тань сайхан сэтгэгдэл төрөхгүй л болов уу.

6. Санамжуудыг хаях

Хэрэв эр хүн танд бэлэг өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байсан ч бэлэг авмаар байгаагаа сануулаад л байвал энэ нь түүний гэнэтийн бэлэг нь сүйрч байгаа мэт санагдаж бухимдал төрдөг.

5. Ямарч шалтгаангүйгээр уйлах

Мэдээж ямар ч эр хүн эмэгтэйгээ уйлж суухыг харахыг хүсдэггүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн уйлж байх үед эрэгтэйчүүд юу хийхээ мэддэггүй. Тиймээс шалтгаангүй эсвэл маргаандаа ялахыг хүссэндээ уйлах нь эр хүнийг маш их бухимдуулдаг байна.

4. Өөрийгөө бэлтгэхдээ олон цаг зарцуулдаг

Эрэгтэй хүмүүс ихэвчлэн ямарваа нэгэн зүйлийг хүлээх дургүй байдаг учраас эмэгтэй хүнийг олон цагаар гоёж гангалаад гэртээ удаан суухад нь маш дургүй байдаг.

3. Хариулахад хэцүү асуулт асуудаг

Эмэгтэй хүн хөөрхөн, тарган эсвэл хөгшин харагдаж байна уу гэж асуухад эрэгтэй хүний хувьд үргэлж төвөгтэй санагддаг. Ийм асуултууд ихэвчлэн зөвхөн нэг зөв хариулттай байдаг учир эрчүүд юу гэхээ мэддэггүй.

2. Бусдыг маргаандаа оролцуулах

Найз нөхөд, эцэг эхийнхээ санаа бодлыг ашиглан маргааныг шийдвэрлэх гэж оролдох үед эрчүүд ихэвчлэн сэтгэл дундуур байдаг. Тиймээс хувийн асуудал та хоёрын дунд л байх ёстой. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг дээ…

1. Мөн…

Эрчүүд нүдээрээ хайрладаг нь нууц биш. Тиймээс хувийн ариун цэврийг мартаж болохгүй ба үргэлж сайхан харагдахыг хичээгээрэй. Жишээлбэл, хэт бариу дотуур хувцас нь таныг маш эвгүй байдалд оруулаад зогсохгүй таны дүр төрхийг бүхэлд нь сүйтгэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!