Жирийн амьдралаар амьдрахыг сонгож олны анхаарлын төвөөс гарсан 8 алдартан

Олны танил хүн бүр бардам байхыг хүсдэггүй бөгөөд алдартай болсон ч даруухан амьдрахыг хүсдэг олон хүмүүс бий. Бид та бүхэнд алдартай, баян байх нь бардамнал биш гэдгийг харуулсан гайхалтай алдартнуудын жишээг хүргэж байна.

1. Марк Зукерберг

Марк Зукерберг тэрбумтан хэдий ч даруухан амьдралыг сонгосон хэвээр байдаг. Тэрээр эгэл жирийн л хувцас өмсдөг бөгөөд уг зурагнаас та түүнийг McDonald’s-аас хоол худалдаж авч байхыг нь харж байна.

2. Анжелина Жоли

Анжелина Жоли бол хүн бүрийн мэддэг алдартай жүжигчин бөгөөд тэрээр маш даруухан амьдардаг. Охид нь хүртэл мөнгө үрэхгүй, улаан хивсний ёслол дээр түүний даашинзыг өмсдөг ба тэрээр хүүхдүүдтэйгээ зугаалж дэлгүүр хэсэхийг бусдаас илүүд үздэг.

3. Кейт Миддлтон

Кейт Миддлтон нь олон охид бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болж чаддаг гайхалтай эмэгтэй юм. Тэрээр хэдий өндөр байр суурьтай байсан ч хэвийн амьдралаар амьдарсаар байгаа ба Zara болон бусад брэндүүдийн хувцсаар гоёх дуртай. Нэгэн удаа тэрээр хүүхдүүдтэйгээ хамт Шотланд руу 73 фунт стерлингийн үнэтэй нисэх онгоцноос бууж буй дүр зураглал олны анхаарлыг нэлээдгүй татсан.

4. Жак Глисон

Game of Thrones киноны од Жак Глисон хэзээ ч жүжигчний мэргэжлийг сонирхож байгаагүй бөгөөд тэрээр академич, философийн багш болохыг хүсч байснаа хүлээн зөвшөөрдөг.

5. Жастин Биебер

Жастин Бибер гэр бүлийн амьдралаа карьераасаа дээгүүр тавихаар шийдсэн алдартнуудын нэг бөгөөд инстаграмдаа би маш сайн аав болж гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хичээх болно хэмээжээ.

6. Камерон Диаз

Кэмерон Диаз бол алдартнууд ч гэсэн бусдын адил жирийн хүмүүс гэдэг үгийн гайхалтай жишээ юм. Түүний инстаграм нь хоол хийх, найзуудтайгаа уулзах, дэлгүүр хэсэх гэх мэт бидний хийдэг энгийн зүйлсээр дүүрэн байдаг.

7. Тобей Магуайр

Тэрээр жүжигчин байхаа больж, продюсерийн мэргэжлийг сонгосон ба саяхан Холливудаас “Хүн аалз” киноны дараа дахин жүжигчнээр ажиллаагүй ба 2 хүүхдээ өсгөхийн зэрэгцээ найз нөхдөөрөө хүрээлэгдсэн тайван амьдралыг илүүд үздэг болсон хэмээн мэдээллэв.

8. Хелли Берри

Хелли Берри бол энгийн амьдралыг илүүд үздэг бас нэг алдартан юм. Заримдаа тэр нүүрээ будалгүйгээр хүнсний дэлгүүр хэсч харагддаг.

Хелли эрүүл амьдралын хэв маягийг сахиж, бусад эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн асуудлаа шийдэхэд нь урам зориг өгөхийн тулд фитнессээр хичээллэдэг: “Би чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон бөгөөд хэрэв би тогтмол дасгал хийвэл чихрийн шижингээ хянаж, илүү эрүүл амьдрах боломжтой гэдгээ мэдсэн” хэмээжээ.

Хэрэв та маш баян байсан бол ямар амьдралын хэв маягийг сонгох байсан бэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!