Жүжигчин Ононгийн гэрийн нөхцөлд 30 кг хасч чадсан өвөрмөц арга

Эмоци продакшны жүжигчин З.Онон хамгийн сүүлд “Бүтэн амьдрал” хэмээх бүрэн хэмжээний олон ангит киноны гол дүрд тоглож монгол түмнийг байлдан дагуулсан. Тэрээр 1987 оны 11 сарын 13-ний өдөр айлын ууган охин болж мэндэлжээ. Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөөд X-tuts продакшнд ажиллаж байгаад одоо Эмоци продакшны туршлагатай жүжигчдийн нэг болжээ.

Гурван хүүхдийн ээж тэрээр дуучин П.Идэржавхлантай 2018 оны 6 сарын 23-нд гэр бүл болж дэр нэгтгэсэн билээ. Дуучин Идэржавхлан нь “Энэ насны хайр” тоглолтынхоо үеэр хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьж гэнэтийн бэлэг барьсан байдаг. Тэд Соёл урлагийн их сургуулийн оюутны байранд амьдарч байхдаа танилцаж, гэр бүл болсон гэдэг. Олон хэцүү зүйлийг туулан энэ амьдралыг босгосон хэмээн нэгэн ярилцлаганд яриа өгч байсан. Түрээсийн байрнаасаа хүртэл хөөгдөөд чемодантайгаа гудманд гарч байлаа гэж өгүүлж байсан тэрээр одоо 3 хүүхэдтэй аж төрөн сайхан амьдарч байна.

Тэрбээр бага охиноо төрүүлснийхээ дараа 80 кг хүртэл таргалсан ч дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин 30 кг турж чадсандаа сэтгэл өндөр байгаа гэнэ шүү.

Жүжигчин Ононгийн зөвлөж буй заавал фитнесд явалгүйгээр гэрийн нөхцөлд турах 21 аргыг танилцуулж байна. Эдгээр аргуудыг гол нь тууштай мөpдөж чадвал 30кг хасах асуудал биш ажээ.

1. Хамгийн хямдхан тураах эм бол ус. Хоолоо хасахгүйгээр өдөрт 1.5 литр ус уух нь бодисын солилцоог сайжруулж, илүүдэл бодисуудыг гадагшлуулдаг.

2. Ажлаа сайн хийж, олон нийтийн дунд байх хэрэгтэй. Гэрийн ажид дарагдаад гэртээ байгаад байвал танд турах зайлшгүй шаардлагатай гэж бодогдохгүй. Тиймээс идэвхтэй амьдарч гоо сайхандаа байнга анхаарах хэрэгтэй. Сонирхуулж хэлэхэд мөнгөтэй бүсгүйчүүдийн олонх нь хэвийн жинтэй байдаг. Учир нь тэд өөрийн гоо сайхан, эрүүл мэнддээ мөнгө, цаг хугацаа зарцуулж чаддаг байна.

3. Цайндаа хүнсний хивэг хэрэглэх. Цай уух болгондоо нэг цайны халбага хивэг хутгаж уух нь сайн арга гэдгийг туршиж үзсэн бүсгүйчүүд хэлж байна. Хивэг гэдэс, дотрыг цэвэрлэдэг тул хоолны шингэц сайжирдаг аж.

4. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүн амархан турдаг гэдэг. Учир нь их өлсөж байгаад их идэх нь ходоод онд муу, таргалах эх үүсвэр болдог аж. Өглөө ажлаасаа гарахдаа бага ч гэсэн юм идэхийг бүх турах аргууд зөвлөдөг юм.

5. Өглөө 9 цагаас орой 6 цаг хүртэл ажилтай байдаг эмэгтэйчүүд хоолны дэглэм барина гэдэг хэцүү. Гэхдээ та өглөөний цайгаа марталгүй ууж өдөр махтай сайн хоол идэж аваад орой гэртээ харихдаа бага хэмжээтэй, хөнгөн хоол идэж хэвшээрэй. Огцом турахгүй ч жингээ бариад л байх болно.

6. Дэлгүүрээс чихэр, амттан авахдаа аль болох жижиг савалгаатайг авах. Ууттай чихрээ идэж байж л санаа амардаг тул бага чихэр, бага ХОР иднэ гэсэн үг.

7. Ааруул тураах жоронд ордог гэдгийг ихэнх бүсгүйчүүд мэддэггүй. Гурилтай холиогүй, хөдөөний цэвэр ааруул идэх нь жингээ барих сайн арга болдог. Ааруул идвэл гэдэс ходоод цэвэрлэгдэхээс гадна өег байдаг учир их хоол идэх шаардлагагүй байдаг. Ялангуяа хоолоо хасахаар шийдсэн бол өлccөн үедээ жижигхэн ааруул идэхэд хангалттай.

8. Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боовыг хүнсний жагсаалтаас хасах хэрэгтэй.

9. Аль болох хар гурилаар хийсэн, чихэр багатай талх, нарийн боов идэж байгаарай.

applө110. Жимс, ногоо ихтэй хоол идэх. Одоо хийдэг хоолныхоо жорноос махны хэмжээг багасгаж, ногооны орцыг нэмэгдүүлэх. Гэхдээ их төмс идэх ч бас жин нэмэхэд нөлөөлдөг.

11. Аль болох шөлтэй хоол идэж байх. Шөлтэй хоолын олон төрөл байдаг тул сонирхолтой хоол олон олдоно. Хуушуур, цуйван бол тapгалалтын сайн найз юм шүү.

12. Тураах зориулалттай цайнуудын ихэнх нь ногоон цай байдаг. Гэхдээ зүгээр л баахуу цай ч бас турахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Гэхдээ мэдээж чихэргүй.

13. Кофе уухаа багасгах. Учир нь чихэргүй хар кофе уудаг монгол хүн цөөхөн. Чихэртэй уух юм хамгийн ихээр тapгалуулдаг гэнэ.

14. Аль болох гадуур хооллохгүй байх. Зоогийн газар, ресторанд орсон үедээ хүмүүс сайхан амттай, гоёмсог хоол идэхийг хүсдэг. Тэр гоёмсог хоол нь ихэнхидээ шарсан, хайрсан, колари ихтэй бүтээгдэхүүн орсон байдаг юм.

15. Шатаар дээш доош гарч буух нь таны жинг хасаад зогсохгүй өгзгийг тань өргөж өгдөг гэдгийг мэдэх үү? Тиймээс зүгээр нэг дээш доош алхах бус өгзгөө мэдэрч алхах аваас турахын хажуугаар сайхан өгзөгтэй болох болно.

16. Байнгын хөдөлгөөнтэй байж гэрээ өдөр бүр цэвэрлэж их бага хэмжээгээр хөлөрснийхөө дараагаар шүршүүрт орох нь жингээ хасах хамгийн энгийн бас хамгийн үр дүнтэй алхам юм. Гэр тань ч цэмцийж та ч бас жингээ хасах нь байна шүү дээ.

17. Зогсоо байдалд таны биеийн бодисын солилцоо хамгийн идэвхитэй байдаг. Суугаа байдлаа зогсоогоор сольж хэвшсэнээр өдөрт наанадаж хэдэн зуугаар тоологдох кaлорийг шатаадаг байна.

18. Дэлгүүр хэсэх бол эмэгтэй хүн бүрийн салшгүй хоббинуудын нэг бөгөөд дэлгүүр хэсэх нь тэднийг стресснээс ангижруулах шилдэг эм болж өгдөг. Тэгвэл 2 цаг шоппин хийхэд 450 кaлори шaтаадаг байна.

19. Өөрийн жингээ мэддэг байх. Та яг одоо хэдэн кг байна, хэдийг хacах ёстой вэ гэдгээ тооцоолж турах аргаа сонгох хэрэгтэй

20. Зөв амьсгалж сурах нь таны биөийг эрүүлжүүлэхээс гадна тypаадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга гэнэ. Хамраараа алгуурхан амьсгаагаа авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар таны амьсгал зөв хэвийн явагдаж бодисын солилцооны тань хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жингээ барих мөн хасах үүсвэр тавигддаг.

21. Хамгийн сүүлд турна гэдэгтэй итгэлтэй байх. Яаж турах вэ гэж байнга үглэж явахын оронд дээрх турах аргуудаас даруй амьдралдаа хэрэглэж эхлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!