Алдартнуудаас сурч авч болох хувцаслалт, загварын 8 хичээл

Алдартнууд олны нүдэн дээр амьдардаг. Тийм ч учраас ямагт үзэсгэлэнтэй, догь харагдах хэрэгтэй болдог. Харин тэд үргэлж сайхан харагдахын тулд хэд хэдэн аргыг ашигладаг байна. Эдгээр аргуудыг сураад авчихвал бид ч бас тэдэн шиг ямагт төгс төгөлдөр харагдаж чадах юм.

Өөрийн имиджээ олох

Танд ямар төрлийн хувцас хамгийн сайхан зохидог, та ямар хувцас өмссөн үедээ өөртөө итгэлтэй болдог вэ? Энэ асуултанд хариулж, өөрийн имиджийг тодорхойлох нь чухал. Загвар өмсөгч Кара Делевиний тухайд өмдтэй хослол өмсөж, өөрийгөө илэрхийлдэг бол, жүжигчин Кира Найтли улаан хивсний ёслолд оролцохдоо ихэвчлэн даруухан даашинз өмсдөг байна. Та ч бас өөрийнхөө имиджийг тодорхойлоорой.

Биеийн өнгөтэй өндөр өсгийт өмсөх

Биеийн өнгөтэй өндөр өсгийтэй гутал нь таны хөлийг улам бүр урт харагдуулна. Үүнийг тун сайн мэдэх алдартнууд тус өнгийн гутлыг сонгож өмсөх нь элбэг.

Биеийн галбираа тодотгож хувцаслах

Хувцасны тусламжтайгаар та өөрийн дүр төрхийг тэнцвэржүүлж, биеийн галбираа өөрчилж чадна. Жишээ нь, жүжигчин Сара Жессика Паркер биеийн дээд хэсэгтээ хүч, сүр нэмэх хувцас сонгодог бөгөөд энэ нь түүний жижиг мөр, цээжнээс шалтгаалсан сонголт юм.

Өөрт тохирох нүдний шилээ олох

Нүүрнийхээ хэлбэрт тохирсон нарны шил олох нь хэцүү ажил. Гэсэн ч бууж өгч болохгүй. Төрөл бүрийн загварын шилнүүдийг зүүж үзэж, өөрт тохирох шилийг заавал олох хэрэгтэй. Таны дүр төрхийг тэр чигт нь өөрчилж, нэг шат ахиулж чадна. Алдартнуудын тухайд нарны шилнээс хэзээ ч салдаггүй. Тэдний хувьд энэ нь хувцаслалт шиг л чухал.

Гоёл чимэглэл зүүх

Цэвэрхэн зүүлт, нарийн цагираг, минималист алтан гинж зэрэг нь ажил хэрэгч хувцас дээр илүүтэй тохирно. Харин үдэшлэг цэнгүүнд очихдоо сүр ихтэй, гял цял чимэглэл сонгох хэрэгтэй. “Эмэгтэй хүнийг гоёл чимэглэлгүйгээр төсөөлөх аргагүй”, “Мөн үнэт эдлэлээс мөнгө харамлах хэрэггүй” гэх зэрэг нь алдартай бүсгүйчүүдийн уриа.

Давуу талаа тодотгох

Таны биеийн давуу тал, онцлох хэсэг юу вэ? Хамгийн түрүүнд үүнийгээ олж мэдэх хэрэгтэй. Харин дараа нь давуу талаа тодотгох хувцас сонгож өмсөх юм. Жишээ нь Ким Кардашьян гэхэд элсэн цаг биеийн галбираа тодотгох бариу хувцас сонгож өмсдөг бол, Тэйлор Свифт урт хөлөө харуулахад туслах богино өмд, мини банзал өмсдөг.

Өөрийн өнгөө олох

Таны гадаад төрх байдалд хамгийн сайн тохирох хувцасны өнгийг тодорхойлох олон арга бий. Хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол зүгээр л туршилт хийх явдал юм. Өөр өөр өнгөтэй хувцас өмсөж үзээрэй, та эцэст нь таны арьсны өнгө, үс, нүдний өнгөнд хамгийн сайн тохирох хувцаснуудыг олох болно. Олон алдартнууд өөр өөрийн дуртай өнгөтэй байдаг. Жишээлбэл, Адель ихэвчлэн хар өнгийн хувцас сонгодог бол Рианна ихэвчлэн цагаан хувцастай харагддаг.

Дагалдах хэрэгсэл, чимэглэл зэргийг мартаж болохгүй

Тохиромжтой дагалдах хэрэгсэл нь хамгийн уйтгартай хувцаслалтыг ч өнгөлөг, дэгжин болгож хувиргаж чаддаг. Хувцаслалтаасаа залхсан үедээ шинэ хувцас худалдаж авах гэж бүү яар. Харин хувцаслалт дээрээ гоёл чимэглэл нэмээд үзээрэй. Эмили Ратажковски ихэвчлэн пастел өнгийн хүрэм өмсдөг бөгөөд өнгөлөг дагалдах хэрэгслийн тусламжтайгаар тод гялалзаж чаддаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!