Гринчийн сонгодог түүх амилж, хүмүүс түүний агуйд хоноглох болсон байна: Сахилгагүй ногоон Гринчийн гэрээр зочилцгооё

Зул сарын баярын тухай хамгийн гоё кинонууд гэвэл “Home Alone”, “Love actually”, “How the Grinch Stole Christmas!” зэргийг нэрлэх нь гарцаагүй. Тэгвэл алдарт Гринчийн гэр нь тун ч өвөрмөц хийгээд сонирхолтой. Харин түүний гэрийг бодит амьдрал дээр бүтээж, тэр бүү хэл хүмүүсийг зочилж, цагийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой болгожээ.

12 сарын 3-ны өдрөөс эхлэн 23-ийг хүртэл нээлттэй байх тус амралтын газар нь хүн бүрт нээлттэй. Гагцхүү урьдчилан захиалгаа өгсөн байх ёстой аж.

Дизайнерууд том чулуун уулын энгэрт гараар сийлсэн агуйн дотор Гринчийн хадан байшинг бариулснаар Доктор Сеуссын сонгодог түүхийг амилуулж, хүмүүсийг амралтаараа анх удаа Гринч болон түүний нохойтой танилцах боломжтой болгосон юм. Тус амралтын газар нь АНУ-ын Ютай мужид байрладаг.

Яг л хүүхэлдэйн кинон дотор ороод ирсэн мэт мэдрэмж төрүүлэх тус гайхалтай амралтын газар нь дэлхий нийтийн анхаарлыг татаад буй юм.

Үнийн тухайд тун ч хямд бөгөөд нэг шөнө хоноход 19 доллар аж. Ашиг олох гэхээс илүүтэй хүмүүст нандин дурсамж бүтээж өгөх, тус хүүхэлдэйн киног ахин сэргээх, 1957 оны номын анхны хэвлэлтэнд зориулж тус газрыг бүтээсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!