Өнгөрсөн зуунд хүн бүрийн дагаж мөрдөх ёстой байсан хачирхалтай 12 дүрэм

Өнгөрсөн үеийн зарим түүхийг сөхөхөд гайхмаар зүйлс цөөнгүй гарч ирдэг. Мэдээж олон талаараа өнөө үеийн хөгжлийг гүйцэхгүй ч зарим зүйлс нь үнэхээр хачирхалтай. Жишээлбэл дээр үеийн хүмүүс тухайн нийгэмдээ зохицон амьдрахын тулд зарим хачирхалтай дүрмийг дагаж мөрддөг байсан аж. Тэдгээр дүрмүүдээс дурдвал…

1. Ресторанд эрчүүд хамт явж буй бүгсүйнхээ өмнөөс хоол захиалдаг байв.

Өнөө үед эрчүүд хамт явж буй бүсгүйнхээ шийдвэрийг хүндэтгэдэг бол 20-р зууны 2-р хагаст эрчүүд эмэгтэйчүүдийн өмнөөс хоолыг нь захиалж өгдөг байв.

2. Эмэгтэйчүүд эрчүүдэд бэлэг өгөхдөө зөвхөн өөрийн гараар хийсэн зүйлсээ бэлэглэх ёстой байв.

Викторын эрин үед эмэгтэйчүүд эрчүүдэд бэлэг өгөхийг хүсвэл өөрөө хийх ёстой байсан бөгөөд өгсөн бэлгийг нь харгалзан үзэж сайн эхнэр болох эсэхийг нь хардаг байв.

3. Утасны дуудлагад хариулахдаа заавал инээмсэглэх ёстой байв.

Эрт дээр үед утсанд дуудлага ирэх үед заавал инээмсэглэж ярих ёстой байсан ба цаад талын хүн нь инээмсэглэж буй эсэхийг нь мэдэрдэг хэмээн үздэг байв.

4. Дөнгөж төрсөн хүүхдээ эцэг эхчүүд нь тэвэрч асрахгүй байхыг зөвлөдөг байв.

20-р зууны эхэн үеийн мэргэжилтнүүд дөнгөж төрсөн хүүхдээ уйлах болгонд нь тэвэрч асрах нь тэдний зан араншинд нөлөөлдөг гэж үздэг байв.

5. Викторийн үеийн эмэгтэйчүүд дэвүүрээ сээтэгнэхдээ ашигладаг байв.

Тухайн үеийн эмэгтэйчүүд өөрт нь хэн нэгэн эрэгтэй хүн таалагдвал шууд сээтэн хаяж чаддаггүй байсан тул дэвүүрээ ашиглан ямар нэгэн дохио өгдөг байв.

6. Тэд мөн тамга тэмдэг ашиглан нууц мессеж илгээдэг байжээ.

Нууц харилцааны өөр нэгэн хэлбэр нь дугтуйтай шуудан байсан бөгөөд түүн дээрх маркаар өөрсдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байв.

7. Версалийн ордонд байсан хүмүүс хаалга тогшихын оронд мааждаг байв.

Францын хаан Луис XIV өөрийн ордонд байгаа бүх хүмүүст зориулан нэгэн дүрмийг гаргасан ба хэн нэгэ түүнтэй ярилцахыг хүсвэл хаалгыг нь тогших биш маажих ёстой байв.

8. Хатан хааны гэр бүлийн гишүүд зочдыг орноосоо хүлээж авах боломжтой байв.

Эртний Версал хотод хаан хатан хоёр орондоо байхдаа зочдоо хүлээн авдаг байв. Энэ нь тухайн үед хэргэм зэрэг, хүч чадлыг илтгэдэг байв.

9. XIV Людовик хооллохдоо хачирхалтай зан үйл хийдэг байв.

Тухайн үед хааны гэр бүлийг хооллож байх үед ордны хүмүүс тэдний ойролцоо харж зогсох ёстой байв. Хэрэв ордонд зочид ирвэл тэдгээр хүмүүс ч бас харж зогсох боломжтой байсан ба хаантай ойр зогсож байгаа хүмүүс илүү давуу эрхтэй байдаг байв.

10. VIII Хенри ордныхоо хүмүүст өөрийн ор дэрний даавуунд хор байгаа эсэхийг шалгахыг даалгадаг байжээ.

Эрт дээр үед хаадууд өөрийн идэх хоолонд хор хийсэн эсэхийг шалгуулдаг байсан бол Хенри хаан өөрийн ор дэрнийхээ даавуунд хор байгаа эсэхийг шалгуулдаг байв.

11. Хүмүүс өглөө бүр хаан, хатан хоёрыг хувцаслаж байхыг хардаг байв.

Францын хаан II Хенригийн ордонд язгууртнаас эхлээд зарц нар хүртэл түүнийг өдөртөө хэрхэн бэлдэж байгааг ажиглах ёстой байв.

12. Олон нийтийн газар хэт их инээмсэглэх нь зохисгүй гэж үздэг.

19-р зуунд ихэнх хүмүүс олон нийтийн газар байхдаа төвийг сахисан байр сууртай байх хэрэгтэй хэмээн үздэг байжээ. Тиймдээ ч тухайн үеийн зурагнууд дээрх хүмүүс инээмсэглэж харагддаггүй аж.

Эдгээр ёс зүйн дүрмүүдийн аль нь таныг хамгийн их гайхшруулсан бэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!