Хатан хаан болон түүний гэр бүлтэй уулзсан үед баримтлах ёстой санаанд оромгүй дүрэм журмууд

Их Британийн хааны гэр бүлийн гишүүдтэй биечлэн уулздаг хүн тийм ч олон байдаггүй. Гэсэн ч амьдралд юу ч тохиолдож болзошгүй учир хэзээ нэгэн өдөр та тэдний өмнө зогсож байх ч юм билүү. Иймд хатан хааны гэр бүлийнхэнтэй уулзахдаа анхаарах ёстой зүйлс, хийж болох болон болохгүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Сурч мэдэж авсан зүйл хүнд хэзээ ч илүүддэггүй шүү дээ.

Зөв мэндчилэх

Хатан хаантай мэндлэхдээ “Your Majesty” буюу “Эрхэм дээдсээ” хэмээн хэлэх хэрэгтэй бол, дараа дараагийн удаа “ma’am” буюу хатагтай хэмээн дуудаж болох юм.

Харин хатан хааны гэр бүлийн гишүүдтэй мэндчилэхдээ “Your Royal Highness”, дараа нь хүйснээс нь хамаарч “sir”, “ma’am” хэмээн нэрийднэ.

Ёслох

Хатан хаантай мэндлэхдээ зөв ёслох хэрэгтэй. Эрчүүд толгойгоо бага зэрэг бөхийлгөж хүндэтгэл үзүүлэхэд болох бол, эмэгтэйчүүд зааврын дагуу зөв ёслоно.

  • Зүүн хөл дээр биеийн жингээ төвлөрүүлнэ. Баруун хөлөө зүүн хөлийнхөө шагайны ард байрлуулна.
  • Урд өвдгөө бага зэрэг нугалж доош сууна.
  • Ингэж ёслохдоо харцаа хатан руу шилжүүлэх ёстойг сана.
  • Байрлалаа хэдэн секунд хадгалах ёстой тул тэнцвэрээ олох нь чухал.

Хатанд бүү хүр

Хатан хаан тань руу гараа явуулсан тохиолдолд л гарыг нь барьж болно. Тэрнээс бусдаар хатны биед хүрч болохгүй. Эс бөгөөс та багагүй асуудалд орох төдийгүй хамгаалалтын ажилчид таныг тэр дор нь аваад явчихна.

Хэзээ ямар үг хэлэхээ тооцох

Хатан хаан болон хааны гэр бүлийн бусад гишүүдээс хувийн асуулт бүү асуу, яриагаа тодорхой сэдвийн хүрээнд байлгах хэрэгтэй. Хэрэв хатан хаантай ярилцаж байгаа бол түүнийг яриа эхлэх, асуулт асуух хүртэл ямар нэгэн зүйл ярих хэрэггүй. Тэр тус яриаг удирдан явуулах болно.

Хатан хаан руу нуруугаа харуулж болохгүй

Хатан хаан руу нуруугаа харуулах нь бүдүүлэг үйлдэлд тооцогдоно. Мөн хатан хаан болон гэр бүлийн гишүүдийг явахаас өмнө түрүүлж явж, үйл ажиллагааг орхин явж болохгүй. Үнэхээр явахаар хэрэгтэй байгаа бол нарийн бичигт мэдэгдэж зөвшөөрөх авах хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!