7 өөр залуутай 8 удаа гэрлэж байсан нэрт жүжигчин Элизабет Тейлорын адармаат хайрын түүх

Элизабет Тейлор үзэсгэлэн гоогийн илэрхийлэл болсон алдартай жүжигчин билээ. Түүнд гоо үзэсгэлэн, алдар нэр, хайраар дүүрэн амьдрал гээд бүх зүйл байсан. Нэрт жүжигчин бүсгүй нь 7 өөр залуутай 8 удаа хуримаа хийсэн гэдгээрээ алдартай бөгөөд өнөөдөр та бүхэндээ түүний хайр дурлалын амьдралын талаар өгүүлэхээр бэлтгэлээ.

Элизабет Тэйлор өвөрмөц гоо үзэсгэлэнгээрээ алдартай жүжигчин байв.

Элизабет Розмонд Тейлор 1932 онд төрсөн. Тэрээр хүүхэд байхаасаа урлагт хөл тавьж, 1950-иад оноос романтик кинонд тоглож эхэлсэн байдаг. Тейлор 1960-аад оны үед хамгийн өндөр орлоготой кино од болсон бөгөөд 3 Оскар, 4 Алтан бөмбөрцөг зэрэг олон шагнал хүртсэн жүжигчин юм.

Тейлор ид үедээ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээгддэг байсан. Түүний гоёмсог үс, элсэн цаг шиг биеийн галбир, нил ягаан өнгийн нүд, давхар сормуус зэрэг нь бүсгүйг улам бүр онцгой болгож байсан билээ.

Тэрээр анхны нөхөртэйгээ 18 настайдаа гэрлэсэн

Түүний анхны нөхөр нь Конрад ‘Ники’ Хилтон Жуниор байсан бөгөөд тэд 1950 оны 5-р сараас 1951 оны 1-р сар хүртэл 8 сар л хамт амьдарсан билээ. Тэрээр зочид буудлын эзэн Конрад Хилтоны хүү байв. Тэдний салалтын шалтгаан нь Хилтоны муу зуршлаас болсон гэдэг.

Тэрээр хоёр дахь удаагаа гэрлэж ээж болсон.

Тейлор 1952 оны 2-р сард өөрөөсөө 20 насаар ах Британийн жүжигчин Майкл Уилдингтэй гэрлэсэн.

Хосууд Майкл, Кристофер гэсэн 2 хүүтэй болсон бөгөөд 5 жил хамт амьдарсны дараа салах шийдвэр гаргасан билээ. Тейлорын алдар нэр огцом өсч, хосуудын харилцаанд асуудал үүсч улмаар салалт руу хөтөлжээ.

Тансаг, чинээлэг 3 дахь гэрлэлт

Уайлдингтэй гэрлэлтээ цуцлуулснаас хойш ердөө нэг сарын дараа Тейлор гурав дахь нөхөр, энтертайнмент продюсер Майк Тоддтой болзож эхэлсэн байдаг. Хосууд Лиза гэх охинтой. Тодд эхнэртэй идүүлэх гэж Парисаас хоол зөөж, гэрийнхээ хашаанд цэцэг биш үнэт эдлэл ургуулдаг байв. Харамсалтай нь 1958 онд Тодд онгоцны ослоор амиа алдсан билээ.

Асуудал дагуулсан 4 дэх гэрлэлт

Жүжигчин бүсгүй 1959 онд дуучин Эдди Фишертэй гэрлэсэн нь багагүй шуугиан тарьж, шүүмжлэл дагуулсан билээ. Эдди Фишер нь тухайн үед гэр бүлтэй байсан ч, Тейлортой хамт амьдрахын тулд эхнэрээ орхисон юм. Гэсэн ч тэдний шуугиан дагуулсан гэрлэлт 5 жилийн л настай байв.

Түүний тав дахь (болон 6 дахь) гэрлэлт

Тейлор “Клеопатра” киноны зураг авалтын үеэр Ричард Бертонт дурласан. Тиймдээ ч нөхрөөсөө салсан даруйдаа ердөө ганц сарын дотор шинэ залуутайгаа олны өмнө болзох болсон юм. Тейлор ч Ричардыг өөрийн сүүлчийн зогсоол, эцсийн эр хүн хэмээн тодорхойлж байв. Ингээд Ричард жүжигчин бүсгүйн 5 дахь нөхөр болсон билээ.

10 жил хамт амьдарсны эцэст хосуудын хайр дурлал хэрүүл тэмцэл болон хувирч салахад хүргэсэн. Тэд 18 сарын дараа эргэн нийлсэн ч, жил хүрэхгүй хугацааны дараа бүр мөсөн салсан аж.

Тейлорын зургаа дахь нөхөр нь улс төрч Жон Уорнер байв. Тэд ижил хоббитой, моринд дуртай гэдгээрээ холбогдож, нэг нэгэндээ сэтгэл алдарсан ч, 6 жилийн дараа салцгаасан.

Түүний амьдралын сүүлчийн эр хүн бол түүнээс 20 насаар дүү барилгын ажилтан Ларри Фортенски юм. Гэхдээ Тейлороос ялгаатай нь Фортенски олны анхаарлын төвд амьдрах хүсэлгүй байсан тул 1996 онд гэрлэлтээ цуцлуулсан байдаг.

Тейлор амьдралынхаа сүүлийн жилүүдэд ч урлагийн салбарт хүчин зүтгэсэн. Төрөл бүрийн буяны сан байгуулж, олон хүмүүст тусламжийн гараа сунгасан байдаг. Алдарт жүжигчин нь 2011 онд зүрхний өвчний улмаас таалал төгссөн билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!