Кейт Миддлетоныг жинхэнэ хатагтай болгож харагдуулдаг чамин тансаг үнэт эдлэлүүд

Кембрижийн гүнгийн авхай Кэйт Миддлтоныг дэгжин байдлын бэлгэ тэмдэг гэж олон хүн хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүний гоёл чимэглэлүүдээс уг байдлыг нь илхэн харж болно. Тиймээс түүний зүүдэг өвөрмөц үнэт эдлэлүүдтэй хамтдаа танилцаж, тэдгээрийн түүхийг сонирхоцгооё.

  1. Сувдан ээмэг – 1996-2019 он

Диана гүнж уг сувдан ээмгээ Colling Wood Jewelers-ээс хуримын бэлэг болгон авчээ. Тодруулбал, хунтайж Чарльзтай хуримаа хийхээс нэг сарын өмнө анх зүүсэн бол 2017 онд Кэйт Испанид болсон төрийн хүлээн авалтын үеэр уг ээмгийг зүүж байжээ. Үүнээс хойш тэрээр 2019 онд ч мөн энэ ээмгийг Alexander McQueen брендийн үдшийн даашинзтай хослуулсан нь тун ч гайхалтай харагдаж байжээ.

  1. Хүүхдүүдийнх нь нэрийн эхний үсэг

Гүнгийн авхай  хүүхдүүддээ зориулан нэрнийх нь эхний үсгээр үнэт эдлэл хийлгүүлсэн ба сайн харвал Жорж, Шарлотт, Луйс гэх гурван нэрийг илэрхийлж байна. Энэ бол түүний хамгийн үнэ цэнтэй эдлэлүүдийн нэг юм.

  1. Гурван сувдан хэлхээ бүхий бугуйвч- 1989-2017он

 Диана гүнж энэхүү бугуйвчийг 1988 онд Британийн үнэт эдлэлч Найжел Милнээс авч байжээ. Мөн тэрээр 1989 онд Хонконгд хийсэн аялан тоглолтынхоо үеэр уг сувдан бугуйвчаа зүүж явсныг шүтэн бишрэгчид нь одоог хүртэл санадаг ба үүнийг Кейт өвлөн авч 2017 оны Берлиний уулзалтад зүүж иржээ.

  1. “С” хэлбэрийн чамин бугуйвч

Уг бугуйвчийг 2011 онд Корноуллын гүнгийн авхай Кэйтийн хуримд зориулан бэлэглэсэн бөгөөд нэг талыг нь Кэтринд зориулж нөгөө талыг нь Камиллад зориулан хийлгэсэн С үсэг бүхий гоёл юм.

  1. Индранил чулуутай сүйн бөгж – 1981-2021 он

Диана гүнж ордны үнэт эдлэлч Гаррардаар хийлгэсэн индранил шигтгээтэй хуримын бөгж нь Кэйтийн өвлөн авсан хамгийн үнэтэй гоёл чимэглэлийн нэг байв. Мөн ханхүү  Уйльям 2010 онд сүй тавихдаа Кэйтэд 14 очир алмазаар бүрхсэн 12 каратын зууван бөгж бэлэглэж байжээ.

  1. Алмазан шигтгээтэй алтан бугуйвч

Кэтриний “Battle horse” киноны нээлтэд зориулж бүтээсэн энэхүү бугуйвч нь түүнд маш сайхан харагдаж байгааг та анзаарсан байх. Нэмж хэлэхэд 2011 онд  хунтайж Чарльз түүнд очир эрдэнэ бэлэглэж байсан нь онцгой а холбогдолтой болохыг дурдсан юм.

  1. Индранилтай ээмэг – 1986-2022 он

Кэйтийн уг ээмэг 2022 онд ч гэсэн сайхан хэвээр байгаа бөгөөд түүний хуримын бэлгийн нэг байв. Түүнчлэн хатагтай Диана хамгийн сүүлд энэ ээмгийг 1986 онд зүүж байсан ба Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Фахд түүнд бэлэглэсэн ажээ.

  1. Цагаан сувд болон оюу чулуутай ээмэг

Кэйт Миддлтон, хунтайж Уйльям нар Пакистанд айлчлах үеэрээ тус үндэстний хувцсыг өмссөн ба үүн дээрээ цагаан сувд оюу бүхий чамин эмийг зүүсэн нь түүнийг хэр мэдрэмжтэйг харуулж байна.

  1. “Хайрын зангилаа” титэм – 1983-2018 он

Диана, ханхүү Чарьлзтай гэрлэхдээ хоёр титэм зүүсэн бөгөөд нэг нь хуримын бэлэг нөгөөх нь гэр бүлийн уламжлалт титэм байв. Гэвч тэд гэр бүлээ цуцлуулах үед Диана уг титмийг буцааж өгөх шаардлагатай тул албан ёсоор Кэйтрүү шилжжээ. Тиймдээ ч Кейт үүнийг 2015 оноос хойш жил бүр зохиогддог дипломат хүлээн авалт дээр хэд хэд зүүж харагдав.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!