Олны танил бүсгүйчүүдийн шинэ жилийн өвөрмөц гоёл

Өөрөөсөө үргэлж эерэг энерги цацруулж, гоо үзэсгэлэн, сайхан аалиараа бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн загвар өмсөгч бол С.Төгс.

Тэрбээр Монгол улсаас анх удаа Азидаа төдийгүй дэлхий дахинд алдартай “Asia’s next top model” тэмцээнд оролцож байсан гэдгийг хүмүүс сайн мэднэ.

Өвөрмөц төрхөөрөө үргэлж олны анхаарлын төвд байдаг тэрбээр Боловсрол телевизийн шинэ жилд ийнхүү гоёж иржээ.

Miss Mongolia 2017 тэмцээний дэд мисс Д.Анударь одоогоос зургаан жилийн өмнө ШУТИС-ийг аялал жуулчлалын менежмент чиглэлээр төгссөн.

Өдгөө 26 настай тэрбээр телевизийн салбарт ажиллах сонирхолтой бөгөөд хөтлөгчөөр ажилладаг.

Мөн тэрбээр гадна, дотны шинээр гарч ирж байгаа брэндүүдийн нүүр царай болохоос гадна бикини зураг авалтанд илүүтэй ордог аж. Түүний нэг үдшийн гоёл олны анхаарлыг багагүй татжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!