Толинд сайхан харагдах ч, зурган дээр онцгүй гараад байна уу?: Зураг авахуулахдаа гаргадаг түгээмэл алдаанууд

Гэрэл зурган дээр сайхан харагдана гэдэг амаргүй зүйл. Хэдий царайлаг сайхан төрхтэй, өө сэвгүй гоолиг биетэй байлаа ч, үүнийгээ зурган дээр харуулах гэхээр асуудал гарч ирнэ. Өнөөдөр та бүхэндээ зурган дээр сайхан гарахын тулд хийхээ болих хэрэгтэй поз болон үйлдлүүдийг танилцуулж байна.

Гараа биедээ наах

Гараа биедээ нааж зургаа авахуулж болохгүй. Энэ нь гар бие хоёрын нэг мэт бүдүүн болгож харагдуулдаг. Гараа бага зэрэг биеэсээ салгаж холдуулахад л хангалттай. Одооноос зураг авахуулахдаа үүнийг санаж, гараа салгаж байгаарай.

Хөлөө давхарлаж суух

Хоёр хөлөө давхарлаад суучихаар цаанаас нэг тийм таатай, эмэгтэйлэг мэдрэмж төрдөг. Гэхдээ гадна талаасаа ялангуяа зурган дээр сайхан харагдахгүйг санаарай. Таны хөлийг богинохон, махлаг харагдуулна.

Хэрэв та үнэхээр нэг хөлөө нөгөө хөл дээрээ тавихыг хүсч байвал хоёр хөлөө нийлэхгүйгээр, салгаад суучих. Одоо илүү дээр бас тухтай харагдана.

Селфи хийхдээ гэрлээ буруу тооцоолдог

Нар, гэрэлний өөдөөс харж зургаа авахуулах нь хамгийн зөв арга. Харин Селфи хийхэд тохиромжтой цаг агаар бол үүлэрхэг өдөр юм. Нар тэнд байгаа мэт боловч гэрэл нүүрэн дээр шууд тусдаггүй, харин үүлний ард нуугдсан байх болно. Ингэснээр таны хийсэн селфи хурц гэрэл, сүүдэргүй “зөөлөн” болно.

Хэт тод нүүр будалт

Сайхан зураг авахуулахыг хүсч байгаа бол хэтэрхий хурц, тод нүүр будалтаас татгалзаарай. Хурц хэлбэрийн гэрэл сүүдэр, зузаан энгэсэг, хэтрүүлж будсан хөмсөг, наасан сормуус, улаан уруул гээд энэ бүхэн таны зургийг сүйтгэж орхино. Иймд илүү натурал будалт, өөрийнхөө үнэн төрхийг гаргасан байх нь зургийг илүү бодитой, амьд болгох юм.

Цүнхнийхээ ард нуугдах гэж оролдох

Бүсгүйчүүдийг анзаараад байхад том цүнхээ урдаа бариад, биеэ ард нь нуухыг хичээдэг. Магадгүй энэ нь тэдний өөртөө итгэлгүй байдлаас болдог байж болох юм. Гэхдээ одооноос энэ зуршлаа засах хэрэгтэй. Цүнхний ард нуугдах нь сайхан гэхээсээ илүүтэй уйтгартай бас өөртөө итгэлгүй харагдуулдаг. Цүнхээ нэг бол мөрөндөө үүрч, эсвэл хажуудаа барьж болох юм.

Уруулаа сул тавих

Уруулаа суллаж, амаа хагас ангайлгах: Энэ бол бараг л бүх охидын авдаг поз. Магадгүй тэд хэтэрхий их загварын шоу, моделиудын тэмцээн үзсэнээс болсон байх. Үнэн хэрэгтээ энэ поз тийм ч сайхан харагддаггүй. Нүүрийг бүхэлд нь унжсан, уйтгартай харагдуулах тул одооноос энэ позыг бүр мөсөн мартаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!