Дауны синдромтой залуу хүүтэй болж, хүүгээ эмч болгохын тулд бүхнээ зориулсан гайхалтай түүх

Дауны синдромтой хүмүүсийн талаарх нийтлэг буруу ойлголт бол хүүхэдтэй болох боломжгүй гэх утгагүй үгс. Даунтай эмэгтэй хүмүүс хүүхэд гаргаж ээж болох бүрэн боломжтой бол, цөөн тохиолдолд даунтай эрчүүд аав болж чаддаг. Жад Исса хэмээх эр дауны синдромтой бөгөөд тэрээр эхнэртэй болоод зогсохгүй хүүхэдтэй болж чадсан юм.

Хүүхдээ хамгийн ихээр хайрладаг аав

Жад Исса хүүтэй болсон бөгөөд түүнд Садер гэх нэрийг хайрлажээ. Тэрээр хүүгээ бусад аавын адил хайрлаж, түүнтэй хамт тоглож, маш ойр дотно байдаг байсан болохыг хүү нь дурдсан байдаг. Тэдний гэр бүл жижигхэн тосгонд амьдардаг байсан бөгөөд хүн бүхэн тус өвөрмөц гэр бүлийг хүндэлж хайрладаг байжээ.

Хүүгээ мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахын тулд маш их хичээж ажилласан

Улаан буудайн үйлдвэрт ажилладаг байсан Жад хүүгийнхээ ирээдүйд зориулж мөнгө хуримтлуулж эхэлсэн байна. Тэдний гэр бүл тийм ч хангалуун амьдралтай байгаагүй. Дауны синдромтой нэмээд гэр бүлээ тэжээх хэрэгтэй гэхээр түүний нуруун дээр ямар их ачаа байсан нь тодорхой. Гэсэн ч тэр өдөр бүр нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулж, хүүгээ үнсчихээд ажилдаа гарна. Садер хүү бага байхаасаа эмч болохыг мөрөөддөг байв. Мэдээж эмч болохын тулд хүү хичээлдээ шамдах хэрэгтэйгээс гадна асар их мөнгө, сургалтын төлбөр хэрэгтэй болно. Хүүгээ хичээлээ тэгж шамдан суралцаж байгааг харсан аав ээж нь бүхнээ зориулж, өөрсдийн идэхээ хүртэл хасч байгаад сургалтын төлбөрийг нь цуглуулсан байжээ.

Бахархалт аав

Садер одоо шүдний эмч болсон бөгөөд тус мэргэжил нь Сири улсад хамгийн өндөр цалинтай бас нэр хүндтэйд тооцогддог. Хүүгээ эмч болгож чадсандаа аав ээж нь маш их баярлаж явдаг төдийгүй хүүгээрээ тун ч их бахархдаг гэнэ. Жад хүүгийнхээ тухай хүмүүст ярихдаа нүүр дүүрэн инээж, “Миний хүү шүдний эмч” гээд тун ч бахархал дүүрэн байдаг аж.

Садер аавтайгаа хамт авахуулсан зургаа инстаграм хуудаснаа оруулаад “Хэрэв би эгэл жирийн аавтай байсан бол өнөөдөр ухаан сууж амжаагүй, аав ээжийнхээ бэлдэж өгсөн бүхнийг хэрэглэсэн арчаагүй залуу байх байсан биз. Харин дауны синдромтой аавтай, тэр аав маань тэгж их намайг хайрлаж, миний төлөө хөдөлмөрлөж, хэцүү байна гэж ганц удаа хэлэлгүй үргэлж инээмсэглэж байсан болохоор би илүү их хичээх ёстой, өөрийгөө илүү сайн дайчлах ёстой гэж бодож амьдарсан. Би одоо ч бас хичээдэг. Аавынхаа бас ээжийнхээ бахархалт хүү байхын тулд, тэднийхээ ачыг хариулахын тулд надад алдах, буруу замаар явах эрх байхгүй” хэмээжээ.

Мөн Садер ааваасаа огт ичиж байгаагүй. Харин ч бусад аавуудаас илүү намайг гэдэг, найз шиг минь байсан болохоор хүүхдүүдэд аавыгаа гайхуулдаг байсан аж. Мөн тэрээр өөрийгөө маш азтай нэгэн болохыг дурдаад аав ээж нь сайн харилцаатай, өдөр болгон хамт гадуур алхдаг, оройдоо хамт кино үзээд ярилцдаг гэдгийг онцолжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!