Загвар өмсөгчдийн түүхэн хувьслыг харуулсан зургууд: Тэд энэ хүртэл ямар замаар явж ирсэн бэ?

Загварын салбар бол хамгийн хурдан өөрчлөгддөг. Түүнтэй нэгэн ижил загвар өмсөгч, моделиуд ч дагаад хувьсан өөрчлөгдөх шаардлагатай болдог билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд загвар өмсөгчид яаж хувирч өөрчлөгдсөн болохыг хамтдаа харцгаая.

16-19-р зуун хүртэл загвар өмсөгч залуус, бүсгүйчүүд гарч ирэхээс өмнө ”загварын хүүхэлдэй”-г хувцас сурталчлахад ашигладаг байсан.

Загвар өмсөгч мэргэжлийг 1800-аад оны дундуур Британийн загвар зохион бүтээгч Чарльз Фредерик Ворт үүсгэн байгуулжээ.

Анхны загварын агентлаг 1923 онд Нью-Йорк хотод байгуулагдсан.

1920-иод он гэхэд Европ болон АНУ-ын их дэлгүүрүүд загвар өмсөгчдийг оролцуулсан загварын парадыг тогтмол зохион байгуулснаар “загвар” гэдэг үг илүү өргөн тархсан.

Загвар өмсөгчид 40-өөд оноос алдаршиж эхэлсэн.

40-өөд онд карьераа эхлүүлсэн Лиза Фонссагривс (зүүн талд байгаа) нь Шведийн загвар өмсөгч байсан бөгөөд анхны супермодель болж алдар нэрээ цуурайтуулсан.

50-иад оны үед загвар өмсөгч нь өндөр цалинтай ажил болж хувирсан.

Америкийн загвар өмсөгч Сүзи Паркер загварын шоунд оролцож, томоохон гоо сайхны компаниудтай хэд хэдэн гэрээ байгуулснаар энэ арван жилийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг болжээ.

Твигги дөнгөж 16 настай байхдаа 66 оны ”The Face” болж, анхны олон улсын супер модель болсон.

70-аад он гэхэд хар арьстай бүсгүйчүүд загварын салбарт орж ирсэн.

АНУ-ын “Vogue” сэтгүүл 1974 онд анх удаа Африк гаралтай америк эмэгтэйг нүүрэн дээрээ гаргасан нь бусад хар арьстай бүсгүйчүүдэд загварын салбарт ажиллах замыг нээж өгчээ.

80, 90-ээд загвар илүү олон өнгөтэй, хөгжимт шоу шиг болж эхэлсэн.

90-ээд он буюу супер моделиудын алтан үе. Загвар өмсөгчид өөрсдийн зурагт хуудас, календарь, үнэртэй ус үйлдвэрлэж, амжилттай бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд болж байв. Загвар өмсөгчдийг шинэ одууд гэж үздэг байсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр байтугай дууны клипэнд хүртэл тоглуулдаг болсон.

90-ээд оны дундуур шинэ чиг хандлагыг гаргаж ирсэн: waif төрх.

Хэдийгээр Кейт Мосс шиг загвар өмсөгчид загварын тайзнаа эрэлт ихтэй байсан ч арилжааны загвар өмсөгч нь Хайди Клум, Тайра Бэнкс зэрэг эрүүл төрхтэй загвар өмсөгчид байв.

Хожим 2000-аад онд хүүхэлдэй шиг нарийхан бүсгүйчүүд эрэлттэй болж ирсэн.

Жемма Уорд, Лили Коул зэрэг хүүхэлдэй, харь гаригийнх шиг загвар өмсөгчид эрэлт өндөртэй болж эхэлсэн.

2010-аад оноос хойш илүү олон дүр төрхийг эрэлхийлж, загвар өмсөгчдийг нэг хэвэнд баригдсан бус байхыг шаардах болсон .

Загварын салбарт хийгдсэн эргэлтийн цэг гэж хэлж болох цаг хугацаа. Тогтсон шаардлага тавихаа больж, өөр өөр дүр төрхийг эрэлхийлж, хүн бүрт нээлттэй болж ирсэн.

Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд “plus size” моделиуд загварын салбарт хүч түрэн орж ирсэн.

Загвар өмсөгч нь илүү өргөн хүрээтэй болж, янз бүрийн хэлбэр, хэмжээтэй эмэгтэйчүүд шоунд оролцож, амжилтанд хүрэх боломжийг олгож байгаад бид баяртай байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!