Солонгост өндөр биш намхан охидыг сонгож загвар өмсөгч, моделиор ажиллуулдаг шалтгаан юу вэ?

Загварын салбар өндөр бүсгүйчүүдэд зориулагдсан. Дор хаяж л +175 см өндөртэй бүсгүйчүүд тайзан дээр алхаж, хувцас сурталчилж хүмүүсийн харцыг булаадаг жамтай. Тэгвэл Өмнөд Солонгос улсад өөр хууль үйлчилдэг байна. Ихэнх томоохон их дэлгүүрүүд, брэндүүд дундаж өндөртэй тэр бүү хэл дунджаас ч намхан охидыг модель болгож ажиллуулдаг аж.

Шалтгаан нь их энгийн. Солонгос бүсгүйчүүд ихэвчлэн дундаж буюу 150-155 см өндөртэй байдаг учраас ижил өндөртэй охид бүсгүйчүүдийг загвар өмсөгч, моделиор ажиллуулдаг байна.

Мөн тухайн хувцасны загвар, зохимжоос шалтгаалж загвар өмсөгчөө сонгодог бөгөөд ихэнх тохиолдолд намхан бүсгүйчүүдийг ажилд авдаг гэнэ.

150 см өндөртэй загвар өмсөгчид брэндийн хувцсаа өмсөж амилуулаад зураг авалтад ордог бөгөөд нэг ёсондоо нүүр царай нь болдог. 150 орчим өндөртэй, туранхай охид ийм төрлийн ажил их хийдэг гэх аж. Тэр дунд 158 см өндөртэй охин ороод ирэх төдийд л бусдынхаа хажууд аварга биет шиг харагдаж эхэлдэг гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!