Эдгээр 5 хувцсыг яг одоо шүүгээнээсээ гаргаж хаяарай! Яагаад гэвэл…

Бид хувцаслахдаа гоё сайхан харагдахыг хичээдэг болохоос биш, энергийн тухай огт боддоггүй. Үнэн хэрэгтээ хувцаслах нь маш чухал бөгөөд таны амьдралыг хүртэл өөрчлөх боломжтой. Та хэрхэн хувцаслаж, юу өмссөнөөс хамаарч, төрөл бүрийн энергийг өөртөө хуримтлуулдаг байна. Өнөөдөр та бүхэндээ энергийг үгүй хийдэг хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Бусдын өмсөж байсан хувцас

Та бусадтай хувцсаа сольж өмсөхөөс аль болох татгалзаарай. Учир нь хүний энерги хувцсандаа шингэсэн байдаг тул, муу муухай, сөрөг энергитэй хүний хувцсыг өмсөх нь тэдний энергийг өөртөө хуримтлуулж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөн өөрийнхөө хувцсыг бусдад зээлдүүлж, өмсүүлэх нь тийм ч сайхан санаа биш ажээ.

2. Нас барсан хүний хувцсыг өмсөх

Нас барсан хүний хувцсыг хадгалахын оронд, шатаагаарай. Энэ нь талийгаачид аз жаргал, амар амгалан байдлыг бэлэглэнэ гэж үздэг байна. Харин хувцсыг нь хадгалсаар байвал гэр бүлийнхэнд нь төвөгтэй зүйлс тохиолдож, хэрүүл маргаан үүсэх нь бий. Мөн талийгаачийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлийг сайтар цэвэрлэн, хадгалж болно.

3. Муухай дурсамжтай хувцас

Хүн бүрийн амьдралд жаргал, зовлон ээлжлэн тохиодог. Харин хүнд хэцүү үеийн гэрч болсон, муу муухай энерги шингэсэн хувцсыг өмсөх нь бүү хэл, шүгээндээ хадгалахаас татгалзаарай. Тэдгээр хувцсыг шатааж, өнгөрсөнд болж өнгөрсөн хэцүү зүйлсийг мартаж хэрэгтэй. Ингэснээр та ирээдүй өөд итгэл дүүрэн, эерэг энергитэйгээр урагшлах аж.

4. Хөлд таарахгүй гутал

Гутал нь хамгийн чухал хувцсын нэг билээ. Иймд гутал сонгохдоо анхааралтай байж, хөлд хамгийн тухтайг нь авах хэрэгтэй. Өөрийн хөлд таарсан, сэтгэлд нийцсэн гутал нь эзнийгээ сайн сайхан газарт хүргэж, амжилтанд хүргэдэг хэмээн үздэг. Харин хөлд багадсан, томдсон, тухгүй гутал нь сөрөг энергийг хуримтлуулдаг байна.

5. Өнгөний сонголт

Та ихэвчлэн хар, саарал, цагаан өнгөөр хувцасладаг бол, өнөөдрөөс эхлэн өнгөний сонголт дээрээ анхаарч байгаарай. Учир нь өнгө бүр өөр өөрийн үүргийг гүйцэтгэж, амьдралд гэрэл гэгээг нэмдэг билээ. Тиймээс цөөн хэдэн өнгөнд баригдалгүй бүх өнгийн туршиж үзэхийг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!