Ижил даашинзаар гоёсон олны танил бүсгүйчүүд

Арванхоёрдугаар сар гарав уу, үгүй юу бүсгүйчүүдийн толгойд шинэ жилийн цэнгүүнд хэрхэн хувцаслах вэ гэсэн бодол эргэлдэж эхэлдэг. Зарим нь тэр үдшийн ГҮНЖ байхыг мөрөөддөг бол зарим нь ихэмсэг, дэгжин сонголтыг илүүд үздэг. Харин энэ жилийн шинэ жилийн цэнгүүнд олны танил бүсгүйчүүд тун адилхан сонголт хийжээ.

Загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл Элизабетта Франчи брэндийн Монгол дахь салбарын нүүр царайгаар сүүлийн хэдэн жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд хамгийн анх энэхүү даашинзыг олон нийтэд танилцуулсан юм.

Харин дуучин Б.Баярцэцэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021”-д Дурласан цас дуугаа дуулахдаа энэхүү даашинзаар гоёсон юм.

Харин дуучин Х.Мөнгөнцэцэг Нийтийн дуучдын нэгдсэн холбооны 15 жилийн ойн шинэ жилийн арга хэмжээнд тус даашинзаар гоёжээ.

Тэгвэл энэхүү даашинз нь Элизабетта Франчи брэндийн гоёмсог даашинз бөгөөд Монгол мөнгөөр 2 сая гаруй төгрөгийн үнэтэй аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!