Кейт Миддлетон загвар зохион бүтээгчдийн даашинзыг өөртөө тохируулж шинэчилж өмссөн тохиолдлууд

Гүнгийн авхай Кейт Миддлетон үргэлж алдартай загвар зохион бүтээгчдийн урласан даашинзыг өмсдөг. Гэхдээ зарим даашинз нь хаааны хувцаслалтын протоколд нийцдэггүй учраас засч өөрчлөх шаардлага гардаг байна. Хамтдаа Кейт Миддлетоны загварыг нь өөрчилж өмссөн даашинзнуудыг харцгаая.

Александр Маккуины даашинз

Alexander McQueen-ийн энэхүү гоёмсог цэцэгсийн хээтэй даашинзыг Кейт Миддлетон өмсөхдөө хоёр ч удаа өөрчилсөн байдаг. Анх 2017 оны BAFTA ёслолын ажиллагаанд өмсөж ирсэн бөгөөд ингэхдээ даашинзны энгэр хэсгийн загварыг тэр чигт нь өөрчилсөн байв. 2 жилийн дараа сайн үйлсийн аянд хүрэлцэн ирэхдээ ахин тус даашинзыг өмссөн ба энэ удаад энгэр цээж хэсгийг нь ахин өөрчилж, илүү даруухан болгожээ.

Эмилиа Уикстэдийн даашинз

Гүнгийн авхай ард иргэддээ баярын мэндчилгээ хүргэсэн бичлэг дээрээ Эмилиа Уикстэдийн шоотой улаан даашинз өмссөн байв. Харин авхай тус даашинзыг тэр хэвээр нь өмссөнгүй. Ханцуйг нь илүү энгийн болгож жижгэрүүлсэн болохыг хүмүүс тэр дор нь анзаарсан байдаг.

Алессандра Ричийн даашинз

Алессандра Ричийн нимгэн улаан даашинз Кейт Миддлетонд үнэхээр сайхан зохиж байсан. Гэхдээ тэрээр даашинзыг илүү даруухан болгож энгэр хэсгийн онгорхойг хааж, илүү том бүч хийж өгчээ.

Женни Пакхамын даашинз

2018 онд Кейт Миддлтон, хунтайж Уильям нар уламжлал ёсоор BAFTA шагнал гардуулах ёслолд оролцов. Гэхдээ энэ удаагийн ёслолын арга хэмжээ онцгой байсан бөгөөд зочдыг Times Up хөдөлгөөнийг дэмжихийн тулд хар өнгийн хувцсаар гоё ирэхийг хүссэн байна.

Иймд гүнгийн авхай Женни Пакхамын малахит даашинзыг сонгож, бараан өнгөтэй болгож өөрчилсөн төдийгүй хар өнгийн бүсээр чимэглэв.

Александр Маккуины даашинз

Хатан хааны гэр бүлийн гишүүд мөрөө хэт ил гаргахыг хориглодог. Тиймээс Кейт Миддлетон Александр Маккуины даашинзыг өмсөхөөр сонгохдоо цээжин хэсгийг өөрчилж, мөртэй болгосон байв.

Женни Пакхамын даашинз

Кембрижийн гүнгийн авхай бусад оронд албан ёсны айлчлал хийхдээ тухайн нутгийн соёлд нийцсэн хувцас сонгохыг хичээдэг. Кэтрин 2019 оны Пакистанд хийсэн айлчлалын үеэр Женни Пакхамын үдшийн даашинзыг өмссөн бөгөөд Пакистаны уламжлалт хувцастай адилтган нөмрөг нэмж хатгасан билээ.

Женни Пакхамын даашинз

2011 оны арваннэгдүгээр сард Кейт өөрийн дуртай брэндийн даашинзаар гоёж ирсэн юм. Түүнд үнэхээр сайхан харагдаж байсан болохыг дурдах хэрэгтэй болов уу. Тус даашинз нь жүжигчин Анжелина Жолигийн өмссөнөөр ердөө ганц өнгөөр гарч байсан боловч, Кейт өнгийг өөрчилж өмссөн байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!