Холливудын Америк залуус сонин байхаа больсон: Охид бүсгүйчүүдийг араасаа хуйлруулсан орон орны эрэгтэй жүжигчид

Царайлаг жүжигчид гэхээр л хүн бүрийн толгойд Холливуудын алдартнууд орж ирдэг цаг хэдийн ард хоцорчээ. Учир нь зөвхөн Америкийн урлаг дэлхийд ноёрхдог үе өнгөрч, бусад улс орнуудын кино, уран бүтээл ч дэлхий нийтийг хамарч, алдарших болсон. Үүний нэгээхэн баталгаа бол орон орны царайлаг эрэгтэй жүжигчид дэлхий нийтээр гайхагдаж, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэх болсон явдал юм. Өнөөдөр та бүхэндээ эхэндээ зөвхөн өөрийн улсдаа л царайлаг гэгдэж байсан эрэгтэй жүжигчид төд удалгүй дэлхийн хэмжээнд яригдах болсон залуусыг танилцуулж байна.

Лукас Браво (Франц) 

Францын жүжигчин Лукас Браво нь “Emily in Paris” цувралд гол дүр бүтээж, дэлхий нийтээр алдар нэрээ цуурайтуулсан билээ. Дур булаам тогооч залуугийн дүрийг бүтээснээр түүнд дурлах бүсгүйчүүд хэдэн зуун мянгаар тоологдоход хүрсэн. Мөн түүний авьяас чадварыг дэлхий үнэлж, тэрээр Жулиа Робертс, Жорж Клуни нартай хамтран шинэ кинон дээр ажиллаж байна.

Дамиано Дэвид (Итали)

Италийн Måneskin хамтлаг “Eurovision” дууны тэмцээнд ялалт байгуулсан нь түүнийг нүд ирмэхийн зуур дэлхий даяар алдаршуулсан юм. Гайхалтай, өвөрмөц хоолойтой дуучин эрд дурлалгүй үлдсэн эмэгтэй үзэгч тун ховор болов уу. Дамиано нэгэн дуундаа “Намайг яагаад ийм халуухан юм бэ гэж асуудаг. Учир нь би итали хүн!” хэмээсэн байдаг.

Хаме Лоренте (Испани)

 “Elite”, “Money Heist” зэрэг Netflix-ийн алдартай цувралуудад туслах дүр бүтээсэн түүний нэр хүнд улам бүр өсч байна. Сүүлийн үед хүмүүс Америк цувралаас гадна Испани цувралыг ихэд сонирхож үзэх болсон нь Испани жүжигчдэд ч мөн маш том боломжийг олгоод байгаа юм.

Ким Сү Хён (Өмнөд Солонгос)

Ким Сү Хён дөнгөж 33 настай ч тэрээр Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг болжээ. Солонгосын кино урлаг дэлхийд гарч ирж байгааг батлах олон гайхалтай, чанартай уран бүтээлүүд өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа. Ким Сү Хёний тухайд хамгийн сүүлд “It is okay, not to be okay” цувралд гол дүр бүтээснээр, дэлхий нийтээр алдар нэрээ цуурайтуулж, царайлаг төрхөөрөө гайхагдах болсон юм.

Бурак Озчивит (Турк)

Бурак Озчивит нь загвар өмсөгчөөр урлагийн гараагаа эхэлсэн байдаг. Түүний халуухан байдал, царайлаг төрх нь алдартай болоход нь томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Тэрээр “The Magnificent Century”, “Kinglet – Singing Bird”, “Black Love” зэрэг кинонуудад дүр бүтээснээр, дэлхийд алдарших үүд хаалга нээгдсэн аж.

Мишель Морроне (Итали)

Урлагийн салбарт 10 жил зүтгэсний дараа тэрээр дэлхий нийтэд алдартай болж чадсан. Түүнийг дэлхийн хамгийн халуухан залуу гэж нэрлэгдэхэд хүргэсэн кино бол Netflix-ийн “365 Days” юм. Тэрээр жүжиглэхээс гадна дуу хөгжмийн салбарт хүч үздэг нь улам бүр сэтгэл татам нэгэн болгож хувиргасан билээ.

Шиао Жан (Хятад)

Юуны өмнө Шиао Жан бол дуучин. Түүний нэг дуу нь өдөрт 25 сая гаруй удаа татагдсан гэдгээр Гиннесийн амжилтын номонд бүртгэгдсэн байдаг. Сүүлд тэрээр “The Untamed” цувралд дүр бүтээснээр дэлхий нийтэд алдаршиж эхэлсэн төдийгүй 2021 онд Gucci брэндийн нүүр царайгаар сонгогдсон билээ.

Арон Пайпер (Испани)

Арон Пайпер бол хамгийн халуухан, царайлаг, олон охидын сэтгэлийг булаасан Испани жүжигчин. “Elite” цувралд тоглосноор алдар нэрд гарсан тэрээр дуу хөгжимд ч мөн сонирхолтой. Кинонд бүтээсэн дүрээс нь гадна өөрийнхөөрөө байж чаддаг нь охидыг галзууруулах шахдаг гэнэ шүү.

Ян Яман (Турк)

 

Туркийн “Мистер Эррор”, “Эрт шувуу” зэрэг киноны од эх орондоо төдийгүй дэлхий нийтэд од болон гялалзаж байна. Тэрээр жүжигчин болохоос өмнө хуульчаар ажиллаж байсан гэдэг нь олны анхаарлыг ихэд татдаг төдийгүй ухаалаг байдал нь тун ч халуухан хэмээн тооцогддог аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!