Өөрийн наснаас хоёр дахин дүү хүмүүстэй амьдралаа холбосон алдартнууд

Нас бол тоо гэдэг болохоор Холливуудын алдартнууд өөрөөсөө олон дүү залуу/бүсгүйтэй болзож амьдралаа ч холбодог. Үүнийг нь шүүмжлэх бас дэмжих хүмүүс ч байдаг. Хүн бүр өөрийн өнцгөөс харж дүгнэдэг учраас ямар нэгэн тайлбар илүүц биз. Ингээд хамтдаа өөрөөсөө хоёр дахин дүү хүмүүстэй амьдралаа холбосон алдартнуудыг танилцуулж байна.

Дэвид Фостер (72) ба Катарин Макфи (37)

Хосууд болзохоосоо өмнө олон жилийн турш найзууд байсан бөгөөд 2019 онд хуримаа хийсэн билээ. Катарины хоёр дахь гэрлэлт бол Канадын хөгжимчин, продюсерийн тав дахь гэрлэлт юм. Хосууд 2021 онд хүүтэй болсон.

Алек Болдуин (63) ба Хилариа Болдуин (37)

Хосууд анх 2011 оны 2-р сард танилцаж байжээ. 26 насны зөрүүтэй хосууд 2012 онд хуримаа хийж, өдгөө 2 охин, 4 хүүгийн эцэг эх болжээ.

Ричард Гир (72) болон Алехандра Силва (38)

Холливудын ахмад жүжигчин болон түүний залуухан эхнэр эртний танилууд бөгөөд 2014 онд болзож эхэлсэн.

Стивен Тайлер (73) ба Эйми Престон (34)

Эйми нь эхэндээ алдарт рок оддын хувийн туслах байсан юм. Тэд эхэндээ ажлын харилцаа холбоотой байсан ч бие биедээ татагдаж, 2016 оноос албан ёсоор болзож эхэлсэн байдаг.

Брюс Уиллис (66) ба Эмма Хэминг Виллис (43)

Алдарт жүжигчин ирээдүйн эхнэртэйгээ 2007 онд биеийн тамирын зааланд танилцжээ. Хосууд 2 жилийн дараа Туркс, Кайкос дахь гэртээ хуримаа хийсэн бөгөөд 2012, 2014 онд төрсөн 2 охинтой.

Дэйн Күүк (49) ба Келси Тейлор (22)

Найзуудын харилцаатай байж байгаад аажмаар дурлалт хосууд болсон аж.

Мел Гибсон (65) ба Розалинд Росс (31)

Хосууд 2014 онд зохиолч Розалин жүжигчин эрийн компанид хамтран зохиол бичихээр гэрээ байгуулснаар болзож эхэлсэн. Нас бол тоо гэдгийг баталж, тэдний харилцаа одоо ч тогтвортой байгаа юм.

Леонардо Ди Каприо (47) ба Камила Морроне (24)

Леонардог залуухан бүсгүйчүүдтэй богино хугацаанд болздог гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ энэ удаад тэрээр илүү нухацтай хандаж байгаа бололтой. Загвар өмсөгч бүсгүйтэй 2017 оноос болзож эхэлсэн билээ.

Мадонна (63) ба Ахламалик Уильямс (27)

2015 онд Ахламалик нь Мадоннагийн аялан тоглолтын арын бүжигчнээр сонгогдож тэд анх танилцжээ. 2018 оноос тэд болзох болсон төдийгүй одоо ч харилцаа нь бат бөх хэвээр байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!