Томчуудын хариулж чаддаггүй хүүхдүүдийн асуудаг хачирхалтай асуултууд

Хэрэв та хүүхэдтэй бол магадгүй хэд хэдэн удаа хүүхдээсээ хариулж боломгүй хачирхалтай асуултуудыг хүлээн авч байсан байх. Жишээлбэл, паспорт яагаад зөвхөн тодорхой өнгөтэй байдаг, эсвэл хүмүүс яагаад иргэний үнэмлэхний зураг дээр инээмсэглэж чаддаггүй гэх зэрэг олон асуултууд байдаг ч бид ч өөрсдөө энэ талаар нэг их боддоггүй.

Тиймээс бид хүүхдүүдийн асуудаг асуултуудад хэрхэн хариулах ёстойг сонирхолтой байдлаар тайлбарласан нийтлэлийг хүргэж байна. Та бидний нийтлэлийг уншсаныхаа дараа бүгдэд нь хариулж чадна гэдэгт итгэлтэй байна!

1. Бид яагаад иргэний үнэмлэхний зурган дээрээ инээмсэглэдэггүй вэ?

Бидний паспорт, виз, бичиг баримтын зураг зэрэг нь нүүрний хувиралгүй байх ёстой гэсэн стандарттай байдаг. Шалтгаан нь 2005 онд гарсан биометрийн сканнеруудтай холбоотой бөгөөд уг сканнер нь хүний нүүр царайг ямар ч хувиралгүй байгаа тохиолдолд л таних боломжтой юм.

2. Паспортны өнгөнд яагаад улбар шар эсвэл нил ягаан зэрэг өнгөнүүдийг хэрэглэдэггүй вэ?

Ихэнх улс орнуудын паспорт нь хар болон хар хөх саарал гэсэн өнгөтэй байдаг. Паспортны өнгөнд тодорхой стандарт заадаггүй ч хэт тод өнгийг ашиглалгүй илүү төвийг сахисан байдлыг эрхэмлэдэг байна.

3. Ихэнх хүмүүс яагаад өөрсдийнхөө дуу хоолойг үзэн яддаг вэ?

Мэдээж хэрэг бараг бүх хүмүүс өөрсдийнхөө дуу хоолойг бичлэгээс сонсоод ичсэндээ дахиж сонсохыг ч хүсдэггүй. Үүний шалтгаан нь тархи зөвхөн сонсголын мэдрэлээр дамжуулан дуу авианы тухай мэдээллийг хүлээн авдаг бөгөөд тухайн бичлэг нь бидний хүлээлтэд нийцэхгүй байгаа учраас ингэж санагддаг байна.

4. Теннисний бөмбөг яагаад шар өнгөтэй байдаг вэ?

Теннисний бөмбөг шар неон өнгөтэй болохоосоо өмнө хар болон цагаан өнгөтэй байсан бөгөөд хар цагаан өнгийн бөмбөгүүдийг нь дэлгэцнээс харахад маш хүндрэлтэй байсан тул уг бөмбөгийг шар өнгөтэй болгон өөрчилсөн аж.

5. Сургуулийн автобус болон такси яагаад шар өнгөтэй байдаг вэ?

Шар өнгө нь бусад өнгөнүүдтэй харьцуулахад илүү тод бөгөөд ихэнх хүмүүсийн анхаарлыг маш хурдан татдаг байна. Мөн та шар өнгийг харанхуй үед хамгийн түрүүнд олж харна. Тиймээс хүүхдүүдийн автобусыг илүү тодотгохын тулд шар өнгөтэй болгосон аж.

6. Тугалган цаасны 2 тал яагаад өөр байдаг вэ?

Ийм төрлийн цааснууд хоол хүнсийг шинээр нь хадгалахад нэлээдгүй тустай байдаг ч таны хүүхэд энэ цаасыг хараад яагаад 2 өөр талтай байдгийг таниас асууж байсан байх. Шалтгаан нь үйлдвэрлэгчид цаасыг илүү бат бөх болгохын тулд 2 талыг шахаж, дулаанаар илүү гөлгөр болгодогтой холбоотой юм.

7. Лааз болон хуванцар савлагаатай газтай ундаанууд яагаад өөр өөр амттай байдаг вэ?

Хэрэв та ундаа их уудаг бол хуванцар саванд савласан болон лаазтай ундаанууд хоорондоо арай өөр амттай байдаг гэдгийг анзаарсан байх. Лаазан савны доторлогоонд ашигладаг хөнгөн цагаан нь зарим амтыг өөртөө шингээдэг полимер материалтай учир ундааг илүү зөөлөн амттай болгодог байна.

8. Нар жаргах болон мандах үеүүдэд нар яагаад өөр харагддаг вэ?

Та нар жаргах болон мандах үеүүд тэс өөр өнгөтэй байдагийг анзаарсан байх. Шалтгаан нь нар гаргах үед нарны цацраг илүү урт болдог бөгөөд тэр үед үүл болон уул зэргийг гэрэлтүүлж олон өнгийг үүсгэдэг. Мөн бидний нүд ч бас нар мандах явцаас илүү жаргах үед олон өнгө мэдэрч чаддагүй холбоотой юм.

9. Бид ядарсан үед яагаад нүдний доор хар хүрээ үүсдэг вэ?

Шаргуу хөдөлмөрлөж шөнийн нойроо алдсаны дараа бидний нүдний доор хар хүрээ үүсч маш ядарсан харагддаг. Үүний шалтгааныг эмч нар тайлбарлахдаа нойр дутуу байх нь нүдний эргэн тойрон дахь цусны эргэлтийг удаашруулдаг бөгөөд энэ хар хүрээ үүсэх нэг шалтгаан болдог гэжээ.

10. Бид яагаад зарим зүүдээ санадаггүй вэ?

Бид зарим үед зүүдэлсэн зүүдээ сайн санадаг ч зарим үед бол яаж хичээгээд ч санаж чаддаггүй. Үүний шалтгаан нь бидний бие махбодь далд ухамсартайгаар унтах үед зүүдээ санадаг бөгөөд харин гүн нойронд автаад гэнэт сэрэх үед зүүдээ санадаггүй аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!