Эмэгтэйчүүд усны хувцас сонгож өмсөхдөө гаргадаг нийтлэг 12 алдаа

Наран шарлагын газар болон усан сан нь алжаалаа тайлж, сайхан амарч болох газрууд бөгөөд амьдралаас таашаал авах энэ газруудад өмсөх хувцас ч бас чухал юм. Ихэнх эмэгтэйчүүд усны хувцсаа сонгох болон өмсөхдөө өөрсдөө ч анзааралгүйгээр алдаа хийдэг ба тэр алдаанууд нь амралтыг тэр чигээр нь сүйтгэдэг байна.

Ингээд эмэгтэйчүүд усны хувцас сонгож өмсөхдөө ямар алдаа гаргадгийг мэдээд аваарай.

1. Наран шарлагын газар болон усан санд ижил төрлийн хувцас өмсөх

Хэрэв та усан спортоор хичээллэхийг хүсч байгаа бол байнга нэг төрлийн хувцасаа өмсөлгүйгээр биедээ тохирсон аль ч үед сольж өмсөх боломжтой усан спортод зориулсан хэд хэдэн хувцас сонгох нь зүйтэй юм.

Харин та далайн эрэг дээр амрах гэж байгаа бол бикини болон бусад хувцаснуудыг өмсөх хэрэгтэй.

2. Цээж хэсгээрээ дэмжлэг муутай хувцас өмсөх

Хэрэв та усан санд цээжний хэсэгтээ тохироогүй хувцас өмсвөл маш хурдан ядарч эрч хүчгүй болох болно. Тиймээс та хангалттай дэмжлэгтэй цээживч бүхий хувцас өмсөхийг зөвлөж байна.

3. Хэт том хэмжээтэй бикини өмсөх

Заримдаа бид биенийхээ зарим хэсгийг далдлахын тулд хэт том хэмжээтэй бикини өмсдөг. Гэвч ийм бикини нь биед маш тааламжгүй харагддаг бөгөөд маш хурдан сунадаг байна.

4. Үргэлж нэг хэв маягаараа хувцаслах

Нэг л хэв маягаа дагах нь мэдээж орчин үеийн загваруудаас хоцрогдсон зүйл юм. Тиймээс та өнөө үеийн чиг хандлагыг дагах хэрэгтэй бөгөөд энэ нь ч таны сэтгэл санаанд илүү эрч хүчийг өгнө.

5. Дотуур хувцсаа хосоор нь худалдаж авах

Ихэнх эмэгтэйчүүдийн хийдэг хамгийн нийтлэг алдаа бол дотуур хувцсаа сэтээр нь буюу хосоор нь худалдаж авах явдал юм. Зарим дотуур хувцаснууд дээд хэсэг нь танд төгс таарсан ч доод тал нь хэт бариу байж болно. Тиймээс хамгийн зөв арга нь өөрийн биед нягт таарсан хэмжээтэй хувцаснуудыг дангаар нь худалдаж авах явдал юм.

6. Хувцасныхаа чанарт анхаарахгүй байх

Хэрэв та хувцасны чанарыг үл харгалзан худалдаж авбал хэдхэн өмсөлтийн дараагаар сунаж үрчийж, шаариглах аюултай тул чанарыг маш сайн шалгасныхаа дараагаар худалдаж авах хэрэгтэй юм. Усны хувцас нь нар, далайн давс, усан сангийн хлор, хөлс зэргийг тэсвэрлэх чадвартай байх ёстой тул тэдгээрийн материал, оёдол зэрэг нь сайн чанартай байх ёстой.

7. Өөрийн биеийн онцлогийг мэддэгггүй байх

Та усны хувцасаа сонгохдоо эхлээд өөрийн биеийн галбираа мэдэж байх хэрэгтэй бөгөөд хэрэв та махлаг биетэй бол хажуу талдаа тохируулгатай илүү загварлаг хувцас сонгох хэрэгтэй. Харин та туранхай дөрвөлжин хэлбэрийн биетэй бол бэлхүүс хэсгээ илүү галбирлаг харагдуулахуйц хувцас сонгох нь зүйтэй юм.

8. Усны хувцсаа өмсөж үзэхгүйгээр худалдаж авах

Та усны хувцас худалдаж авахаар төлөвлөж байгаа бол заавал өмсөж үзсэнийхээ дараагаар худалдаж авах хэрэгтэй юм. Хэрэв тухайн дэлгүүр усны хувцас өмсөж үзэхийг хориглодог бол та өөрийнхөө биеийн хэмжээг мэдэж байх хэрэгтэй.

9. Усны хувцас өмсөх гэж байгаа өдрөө үсээ хусах

Эмэгтэйчүүдийн хамгийн том алдаа бол усны хувцас өмсөх гэж буй өдрөө үсээ хусдаг явдал юм. Яагаад гэвэл дөнгөж хуссан арьс нь илүү мэдрэмтгий болсон байдаг бөгөөд усан сангийн бодис болон далайн давс зэрэг нь арьсыг гэмтээж цочроох аюултай байдаг.

10. Усны хувцсаа өмсөхөөсөө өмнө урьдчилан угаахгүй байх

Та усны хувцасныхаа анхны өнгийг алдуулахгүйн тулд цуутай усанд хийж зайлаад угаах нь хамгийн зөв арга бөгөөд таны хувцсанд наалдсан нян бактери устан биед тань илүү сэргэг мэдрэмжийг өгөх болно.

11. Нойтон байхад нь гялгар уутанд хийх

Бас нэгэн нийтлэг алдаа бол усны хувцсаа нойтон байхад нь гялгар уутанд хийх явдал юм. Ингэснээр таны усны хувцасны материал маш хурдан элэгдэж мууддаг. Тиймээс та даавуун уутанд хийж аль болох хурдан угааж агаарт хатаах нь чухал юм.

12. Усны хувцсаа өмссөн байхдаа нарны тос түрхэх

Арьсанд зориулсан тос гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь олон төрлийн бодис агуулсан байдаг тул хувцас ялангуяа усны хувцасны материалд муугаар нөлөөлөн хэврэгшүүлэх аюултай байдаг. Тиймээс та нарны тос болон бусад тосоо биедээ шингэсний нь дараагаар усны хувцсаа өмсөх хэрэгтэй

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!