Онгоцонд суухдаа хэзээ ч өмсөж, хэрэглэж болохгүй 8 зүйл

Ойр болон холын нислэгт зориулж хувцас сонгохдоо тав тухтай байхын зэрэгцээ аливаа бэрхшээлээс хол байх нь чухал юм.

Тиймээс бид танд онгоцонд өмсөж хэрэглэж болохгүй 8 зүйлийг танилцуулж байна.

1. Үнэртэй ус

Нислэгийн явцад та хамт зорчиж буй хүмүүсээ хүндэтгэн хурц үнэртнээс зайлсхийх хэрэгтэй бөгөөд ихэнх хүмүүс хурц, анхилам үнэрт дургүй байдаг. Мөн таны суусан онгоцонд харшил болон астматай хүмүүс зорчиж байх магадлалтай учир та үнэртэй усаа түр мартаарай.

2. Бариу хувцас

Таны нислэг 4 цагаас илүү удаанаар төлөвлөгдсөн бол бариу хувцас өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Холын зайн нислэгт явж буй хүмүүсийн ихэвчлэн хөлөнд нь DVT буюу цусны бүлэгнэл үүсэх эрсдэлтэй байдаг тул та биед эвтэйхэн хувцас өмсөх хэрэгтэй юм.

3. Тайлахад хэцүү хувцас

Онгоцны угаалгын өрөө маш жижигхэн байдаг. Хэрэв та тайлахд хэцүү хувцас өмссөн бол ОО ороход тун хүндрэлтэй байх болно. Үүний оронд энэ жижиг зайд хүндрэл учруулахгүй хувцас өмсөх хэрэгтэй юм.

4. Металл агуулсан хувцас эсвэл үнэт эдлэл

Том металл чимэглэлтэй гутал эсвэл үнэт эдлэл нь таны аюулгүй байдалд тийм ч сайн зүйл биш юм. Ийм зүйлүүд нь онгоц хөөрөх явцад таны хөдөлгөөнд саад учруулж болох тул эдгээр зүйлсээ онгоцноос буусныхаа дараагаар зүүхийг зөвлөж байна.

5. Зуны хувцас

Дулаан газар луу нисч байгаа учир зуны хувцсаа өмсөж болох ч онгоцонд агаарын температур хүйтэн байдаг гэдгийг бүү мартаарай. Тиймээс та аль болох биед эвтэйхэн дааруулахгүй хувцас сонгох хэрэгтэй юм.

6. Контакт линз

Нисч буй онгоцны дундаж чийгшил 20% хүртэл багасдаг тул таны зүүж буй линзийг хатааж, нүдийг тань цочроох аюултай байдаг. Тиймээс та урт нислэгтэй бол, ялангуяа унтах гэж байгаа бол линзээ авахыг зөвлөж байна.

7. Өндөр өсгийт

Нислэгийн үеэр хөл хавагнаж цус бүлэгнэх аюултай байдаг тул өндөр өсгийт нь хамгийн буруу сонголт юм. Тиймээс та хөлд эвтэйхэн намхан ултай гутал сонгоорой.

8. Ёс бус бичвэртэй подволк

Та үүнд итгэхгүй байх. Гэхдээ хувцаслалтаасаа болж онгоцондоо сууж чадаагүй олон хүмүүс байдаг. Шалтгаан нь: хэт задгай хувцаслалт, богино даашинз, доромжлолын үгтэй подволк зэрэг хувцаслалтуудыг ихэнх онгоцны буудлууд хориглосон байдаг.

Алдарт Ким Кардашианд ч бас ийм зүйл тохиолдсон бөгөөд онгоцны буудлын ажилчид таны аюулгүй байдал болон онгоцны дүрмийн дагуу ажилладаг гэдгийг санаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!