Өнөө цагт ч жентлемэн залуус өчнөөн олон байгааг батлах зургууд

Эмэгтэй хүмүүс эрчүүдээс багахан анхаарал халамж, жентлемэн үйлдлийг хүсч хүлээж байдаг. Эрчүүдийн эдгээр үйлдэл нь бүсгүйчүүдийн сэтгэлийг догдлуулж, тэрхэн дороо дурлаж, бас дахин дурлахад хүргэдэг билээ. Хамтдаа жентлемэн эрчүүдийн хайр хүрэм үйлдлүүдийг харцгаая. Манай эрчүүд ч бас тэднээс сураада аваарай.

Ёс суртахууны өндөр хариуцлагатай жолооч

Эхнэрийнх нь нүүрэн дээр нар тусаад байсан учраас хоолны цэсийг цамцандаа хавчуулж, нарыг халхалсан эр

Өглөө орноосоо сэрэхэд нөхрийн маань барьсан гэнэтийн бэлэг. Би дэлхий дээрх хамгийн азтай эмэгтэй.

Аав маань ээжийн сормууснуудыг нэг нэгээр нь нааж өгсөн. Бараг цаг гаран болсон байх. Тэд дуртай дуугаа тавьчихаад ингээд суугаад байсан.

“Би ганц бие аав, бохир гартай засварчин. Гэсэн ч амралтын өдөр бүр охин маань миний хумсыг будаж өгдөг.”

Анхны болзоондоо бид “Jurassic Park” үзсэн юм. Гэтэл найз залуу маань ийм хайрцаг өөрөө хийгээд надад гэрлэх санал тавьсан.

Миний сүйт залуу цахилгаанчин мэргэжилтэй. Тэр надад гэрлэх санал тавихын тулд энэ хайрцгийг зохион бүтээсэн.

Өнөөдөр эмнэлэг дээр харсан хосууд

Найз залуу маань романтик оройн зоог бэлтгэж өгсөн.

Энэ бүсгүй эмнэлэгт үзүүлэхийн тулд цаасан дээр хэдэн зүйл бөглөх хэрэгтэй байсан. Харин хажууд нь сууж байсан эр хүүхдийг нь тэвэрч байя гээд бүсгүйд том тус хүргэсэн.

“Намайг амралтаар явж байхад нөхөр маань надад ийм зүйл хийсэн. Би түүнийг ийм авьяастай гэж огт төсөөлөөгүй.”

“Нөхөр маань надад зүрхэн хэлбэртэй жигнэмэг хийж өгсөн. Бид гэрлээд 20 жил болж байна.”

“Би гудамжинд алхаж явсан юм. Гэтэл нэг залуу ирээд надад баглаа цэцэг өгчихөөд, битгий уйлаарай гэж хэлсэн.”

Тэр надад бүхнийг хийхэд тусалдаг.

Бид нүүчихсэн юм. Харин ойр хавийн дэлгүүрт миний дуртай попкорн байгаагүй юм. Гэтэл нөхөр маань гүйж гараад нэлээн хол явж, надад энэ бүхнийг авч ирсэн.

“Эх үрсийн баяраар эхнэрээ баярлуулж, дэлхийн хамгийн сайн нөхөр болохын тулд үүрээр талхны цехэд ирсэн юм. Гэтэл 6:30 гэхэд зөндөө эрчүүд ирчихсэн дараалал үүсгэчихсэн байсан.”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!