Эмэгтэй хүний биеийн тухай цөөхөн хүний мэддэг 7 баримт

Эмэгтэй хүний бие махбодийн гайхалтай тэсвэр тэвчээрийг үнэлээд баршгүй. Гэхдээ эмэгтэй хүний бие бидний мэддэгээс ч илүү олон гайхалтай шинж чанаруудтай байдаг гэдгийг та мэдэхүү?

1. Эмэгтэйчүүдийн хүзүү эрчүүдийнхээс илүү хөдөлгөөнтэй байдаг.

Та эмэгтэй болон эрэгтэй хүнийг дуудах үед хэрхэн эргэж харж байгааг анзаарч байсан уу? Эрэгтэй хүн эргэж харахдаа бүх биеэ эргүүлдэг бол эмэгтэй хүн зөвхөн толгойгоо эргүүлдэг. Үүний шалтгаан нь эмэгтэйчүүдийн бие илүү уян хатан байдагтай холбоотой юм.

Гэхдээ эрхэм бүсгүйчүүд ээ, толгойгоо эргүүлж байхдаа болгоомжтой байгаарай. Лойола их сургуулийн Анагаах ухааны төвөөс хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд хүзүүний өвдөлтийг эрэгтэйчүүдээс илүү мэдэрдэг гэсэн дүгнэлт бий.

2. Эмэгтэйчүүд унтаж байхдаа илүү мэдрэмтгий байдаг.

Энэ баримт бол эвалюцийн үйл явцын үр дүн юм. Эмэгтэйчүүд унтаж байхдаа дуу чимээнд мэдрэмтгий байдаг тул тэд хүүхэд уйлах чимээнд маш хурдан сэрдэг. Гэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс илүү нойрны эмгэгт өртөх аюултай байдаг байна.

3. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ухаалаг байдаг.

Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл ихтэй байдаг бол эрэгтэйчүүд илүү ухаалаг байдаг гэсэн нийтлэг ойлголт байдаг ч бодит байдал дээр эмэгтэйчүүдийн тархи эрэгтэй хүнийхээс хамаагүй зузаан холтослог давхаргатай байдаг тул илүү ухаантай байдаг аж.

4. Эмэгтэйчүүд бусадтай илүү сайн холбоо тогтоож чаддаг.

Үүний шалтгаан нь эмэгтэйчүүдэд окситоциний түвшин өндөр байдагтай холбоотой бөгөөд энэхүү даавар нь харилцаа холбоог бэхжүүлж, стрессийг тайвшруулдаг. Мөн эх хүүхдийн холбоог хүчтэй болгодог.

5. Эмэгтэйчүүдийн бие хорин нас хүртлээ олон өөрчлөлтийг туулдаг.

Эмэгтэйчүүдийн бие хорин нас хүртлээ өсөж, өөрчлөгдсөөр байдаг учир өсөлтийн үедээ байгаа охид гадил, бүйлс идэж байх хэрэгтэй. Эдгээр жимс нь маш их кальци агуулдаг учир таны ясыг бэхжүүлэх үйлчилгээтэй юм.

6. Эмэгтэйчүүд илүү бүтээлч байдаг.

Тархи бол асар том мэдээллийн сүлжээ юм. Дотор нь маш олон мэдрэлийн ширхэг, холбоосууд байдаг. Судалгаагаар эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхээс илүү олон мэдрэлийн ширхэгтэй байдаг тул тэд маш бүтээлч байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

7. Европ эмэгтэйчүүд эрчүүдээс илүү цайвар үстэй байдаг.

Шинэ судалгаагаар Европ гаралтай эмэгтэйчүүд төрөлхийн шаргал үстэй байх магадлал эрэгтэйчүүдээс хоёр дахин их байдаг. Мөн уг судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд төрөх үедээ эрчүүдээс илүү цайвар өнгийн генийг өвлөж төрдөгтэй холбоотой юм. Мөн шаргал үстэй эмэгтэйчүүд харилцаандаа илүү амжилттай байх магадлалтай. Харин эрчүүд хар үстэй байх тусмаа харилцааны ур чадвартай байдаг аж. Мэдээжийн хэрэг, эдгээр нь одоогоор зөвхөн таамаглал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!