Жингээ хасах талаар бидний буруу боддог санаанд оромгүй зүйлс

Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн нийт хүмүүсийн 43 хувь нь хоолны дэглэмийн аргаар турдаг гэсэн судалгаа гарчээ. Мөн үүнээс өөр аргаар буюу дасгал хөдөлгөөнөөр турдаг хүмүүс ч олон бий. Гэхдээ жингээ хасах үед бидний биед хуримтлагдсан өөхөнд ямар процесс явагддаг талаар тодорхой мэдээлэл байдаггүй.

Тиймээс бид энэ удаа эрдэмтдийн судалгааны үр дүн буюу турах үед бидний өөхөнд ямар процесс явагддаг талаарх мэдээллийг хүргэж байна.

Бид гүйлгэх явцдаа илүүдэл өөхөө шатаадаггүй.

Хүмүүсийн дунд нийтлэг байдаг буруу ойлголт бол бид гүйлгэх явцдаа бүхий л өөхөө шатааж турж байна хэмээн боддог явдал юм. Гэвч судалгаагаар 22 фунт өөхний ердөө 3.5 фунт нь л шээс, ялгадас болон бусад биеийн шингэн болж хувирдаг болохыг тогтоожээ.

Энэ нь энерги болж хувирдаггүй.

Хэдийгээр хувийн дасгалжуулагчдын дийлэнх нь биеийн өөхийг эрчим хүч болон хувирдаг гэсэн ойлголттой байдаг ч энэ ойлголт нь буруу гэдэг нь нотлогдсон юм. Үнэн хэрэгтээ бидний энерги цаг хугацааны явцад тогтмол байдаг бөгөөд нэмэх эсвэл хасах ямар ч боломжгүй юм.

Бид амьсгалах замаар жингээ хасах боломжтой.

Бид биеийнхээ өөхийг уушигаараа устгадаг гэдэг нь гайхмаар зүйл байж болох ч үнэн юм. Бид идэж буй зүйлийнхээ бараг 84%-д нь нүүрстөрөгчийн давхар исэл хэлбэрээр амьсгалдаг бөгөөд энэ үед бид өөхөө шатаах боломжтой байдаг ба зүгээр амьсгалахад жингээ хасна гэсэн ойлголт байхгүй юм.

Бага идэж илүү хөдлөх.

Хэрэв та жингээ хасаж өөхөө шатаахыг хүсвэл хамгийн түрүүнд хэт их идэхгүй байж бодисын солилцоог хурдасгах гүйлт, дугуй унах гэх мэт дасгал хөдөлгөөнийг аль болох олон удаа хийх хэрэгтэй юм. Ингэснээр бидний биед хуримтлагдсан өөх шатаж үгүй болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!