Инстаграм, интернэтээр сайхан харагдах ч, бодит байдал дээр ичгэвтэр байдалд оруулдаг эмэгтэйчүүдийн гоёлууд

Гоо сайхны салбар жилээс жилд өргөжин тэлж, олон төрлийн арга хэрэглүүр, бүтээгдэхүүн нэмэгдэн орж ирдэг. Тийм ч учраас бүсгүйчүүд зураг, сурталчилгаан дээр сайхан харагдсан бүхнийг даган дуурайж, алдаа гаргах нь бий. Сошиалд гоё ганган харагдах эдгээр зүйлс бодит байдал дээр эсрэгээрээ замбараагүй, бохир харагддаг талтай.

Хиймэл сормуус

Сурталчилгааны моделиуд, инстаграм одуудын гоё ганган зургийг хиймэл сормуусгүйгээр төсөөлөх аргагүй. Гэхдээ энэ нь бодит байдал дээр бохир, онцгүй харагддаг. Мэдээж ямар сормуусыг яаж наасан, ямар нүүр будалт хийсэн зэргээс хамаарах боловч ихэнх тохиолдолд наадаг сормуус нь ойроос харахад хиймэл харагддаг байна. Хэрэв та натурал дүр төрхийг эрхэмлэгч нэгэн бол сормуус наах гэсний хэрэггүй. Хиймэл сормуус нь зураг авалт, томоохон хүлээн авалт зэрэгт тохиромжтой.

Буруу үсний залгаа

Үс залгаад сайхан харагдаж чадна гэж бодож байна уу? Үс залгуулсан бүсгүйчүүд зурган дээр их сайхан харагддаг ч, бодит байдал дээр хиймэл гэдэг нь илт мэдэгддэг. Мэдээж маш нарийн ажиллаж, их хөдөлмөр, хөрөнгө зарцуулснаар яг л жинхэнэ мэт үс суулгаж болох ч, энэ нь тийм ч түгээмэл байдаггүй.

Хэтэрхий тод хөмсөг

Хөмсгөө хэтэрхий тод будаж, хиймэл харагдуулж болохгүй. Энэ нь таны нүүр будалтыг сүйтгэж орхино. Өөрийн нүүрний хэлбэрт тохируулан хөмсгөө будахаас гадна аль болох натурал харагдах будалтыг хийгээрэй.

Хүнд нүүр будалт

Холоос харахад тун ч сайхан харагдах бүсгүйн нүүр будалт ойроос харахад хэтэрхий зузаан, сайтар шингээгүй, энэ тэнд үрчлээний завсраар будаг нь орчихсон онцгүй харагддаг. Тиймээс нүүр будалтын мэргэжилтнүүдийг дагаж, зузаан нүүр будалт хийх гэсний хэрэггүй. Натурал, хөнгөн будалт таныг илүү үзэсгэлэнтэй харагдуулна.

Уруулын контур 

Уруулаа том харагдуулахын тулд гадуур нь тод хүрээлж, давуулж буддаг. Мэдээж энэ нь зурган дээр сайхан харагдана. Гэхдээ уруулаа ингэж будчихаад гадуур явбал хүн бүр гайхаж харахаас гадна таагүй харц чулуудах нь гарцаагүй.

Арчилгаа их шаардагдах үс засалт

Богино үстэй бүсгүйчүүд сайхан харагдаад, тэднийг даган дуурайж үсээ засуулах тухай бодож байгаа юм биш биз? Тэгвэл энэ нь таниас ямар их хүчин чармайлт шаардах болохыг эхлээд мэдэж авах хэрэгтэй. Өглөө бүр үсээ янзалж, төрөл бүрийн вакс түрхэж, лак цацаж, хэдэн цагийн турш тольны өмнө зогсох хэрэгтэй болно. Гэхдээ тэгж их хичээлээ гээд инстаграмаар хөвөрдөг богино үстэй бүсгүйчүүд шиг харагдаж чадна гэх баталгаа байхгүй.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!