Дуучин Гансувдын сар шинийн өвөрмөц гоёл

Дуучин О.Гансувдыг “Аархал” дууг дуулсан Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэдэх билээ. Хосууд анх СУИС-д суралцаж байхдаа танилцан оюутны дотуур байранд хамтын амьдралаа эхлүүлж байсан түүхтэй.

Дуучин мэргэжилтэй Гансувд нэг хэсэг сайн эзэгтэй үүргээ биелүүлэн завгүй байсан ч сүүлийн жилүүдэд нийтийн дууны төрөлд шинэ хэв маягийг авчирсан уран бүтээлүүдээ сонсогч олны бэлэг барих болсон билээ.

“Ганцхан чамайгаа”, нөхөртэйгээ хамтран дуулсан “Жаргаж явна аа, хоёулаа”, “Минийлээ хөөрхөн үрс”, “Миний ээж хөөрхөн” зэрэг олон дуугаараа үзэгч олны танил болсон О.Гансувдын сар шинийн мэнд дэвшүүлэн өмссөн дээл олны дургүйцлийг багагүй хүргэв.

Учир нь дуучин бүсгүй хурган дотортой дээлээ буруу харуулан нөмгөн өмссөн байсан бөгөөд олны анхаарлыг татахын тулд зориуд ингээд байна уу гэх хардлагыг төрүүлээд байна.

Дээлээ нөмгөн өмсөж байгаа нь түүний анхны удаагийх биш бөгөөд өмнө нь араг түшсэн улаан дээл нөмгөн өмссөн зургаа олон нийтийн сүлжээнд байршуулж байсан юм.

Эндээс харахад дуучин бүсгүй Монгол дээлийг ийм маягаар өмсөх дуртай бололтой.

Дуучин бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!