Олон хүүхэд төрүүлсэн ч улам л үзэсгэлэнтэй болсоор байгаа олны танил бүсгүйчүүд

Алдарт эхийн одон гэдэг арын хаалгагүй ганц шударга шагнал гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Монголынхоо үрс садыг олон болгохын төлөө хувь нэмрээ оруулж яваа олон сайхан ээжүүд бий.

Сүүлийн үед олны танил эмэгтэйчүүд болон олны танил эрхмүүдийн гэрийг гийгүүлж яваа гэргий нар олон хүүхэд төрүүлсэн гэмээргүй улам л үзэсгэлэнтэй болсоор байгаа билээ. Эдгээр бүсгүйчүүдийг онцлон хүргэж байна.

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо

Хамгийн сүүлд “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт тун амжилттай оролцсон тэрбээр 5 сайхан охины ээж гэдгийг манай уншигчид андахгүй. Түүний халамжит хань үргэлж түүнд тус дэм болж, арыг нь бат даадаг гэсэн шүү.

Жүжигчин, дуучин Ч.Очгэрэл

Монголбанкны захирал Чулуунбат агсны бэр тэрбээр өрөөсөө хэдэн насаар ах залууг насны ханиараа сонгосон бөгөөд өдгөө дөрвөн хүүхдийн эцэг эх болсон. Бие давхар байхдаа “Содура” уран сайхны кинонд тоглосон түүнийг сайн жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй.

УДЭТ-ийн жүжигчин Н.Баярмаа

Монголын анхны “Анна Каренина”-г үзэгчдийн зүрх сэтгэлд урласан бүсгүй бол УДЭТ-ын жүжигчин СТА Н.Баярмаа. Тэрээр Монгол улсын ерөнхийлөгчөөс алдарт эхийн II одонгоо аваад удаагүй байгаа.

Продюсер С.Уран

“Hollywood Амараа” буюу жүжигчин Амарсайханы гэргий С.Уран олон талын авьяастай, тун чадварлаг бүсгүй юм. Тэрээр нөхрийнхөө амжилтын арыг даахаас гадна 5 сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Хосуудын бага охин саяхан нэг нас хүрсэн бөгөөд Уран бүсгүй хэзээд гоо үзэсгэлэнтэй, гоолиг сайхнаараа байдгаараа олны харцыг булаадаг.

Жүжигчин Б.Баярмаа

“Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хайрын эрэлд” зэрэг олон киноны гол дүрд тоглон авьяас чадвараа гайхуулсан жүжигчин Б.Баярмаа дунд сургуулиа төгсөөд Багануур мисс болсон түүхтэй. МУГЖ хэмээх эрхэм алдрыг 23-хан насандаа хүртсэн Г.Ариунбаатартай гэр бүл болж 2 хүүгийн эцэг эх болсон.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!