Элгийг баярлуулж, биеийг цэвэрлэх ундаа бэлтгэх жор: Давхар жингээ хасч, үс хумсаа эрүүл бат бөх болгоно

Ягаан байцаа нь антоцианин агуулдаг. Мөн энэ нь хүний биед хэрэгцээтэй олон төрлийн амин дэм, бодис агуулдаг төдийгүй эрүүл байх үндсийг бүрдүүлдэг гэж ойлгож болно. Тэгвэл үүний тусламжтайгаар биеэ цэвэрлэж, элгээ аврах нэгэн жорыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

Ягаан байцааны шүүс:

Орц:

  • 300 гр ягаан байцаа
  • 1 ногоон алим
  • атга базилик
  • атга гааны навч

Бүх орцыг угааж цэвэрлээд хэрчиж бэлтгэнэ. Эдгээрийг блендэрт хийж эргүүлээд л таны смүти бэлэн болох юм. Өдөрт 1-2 стакан смүти уугаарай.

Ингэснээр та хамгийн түрүүнд жингээ хасч чадна. Дархлаа сайжирч, үс хумс бат бөх болно. Мөн биеэс хорт бодисыг гадагшлуулж, дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ. Тэр дундаа элгэнд хамгийн сайн гэдгээрээ алдартай.

Ягаан байцааны ашиг тус

  • Ягаан байцаа нь цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн хоолны дэглэмд заавал байх ёстой: энэ нь даралтыг бууруулж, цусны судсыг бэхжүүлж, уян хатан болгодог.
  • Байцааны навч нь шарх, түлэгдэлтийг эдгээх шидтэй төдийгүй духан дээрээ жин тавьснаар толгойн өвдөлтийг ч намдаана.
  • Ягаан байцааны шүүс нь биеэс хорт бодисыг зайлуулж, элгийг цэвэрлэнэ.
  • Данийн эрдэмтэд байцааны шүүс тогтмол хэрэглэх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг хоёр дахин бууруулдаг болохыг баталсан.
  • Ягаан байцаанд агуулагддаг фитонцидууд нь сүрьеэгийн нянтай тэмцэх чадвартай гэдгээрээ алдартай. Эртний Ромд ч гэсэн энэ ногооны шүүсийг уушигны өвчнийг эмчлэхэд ашигладаг байжээ.
  • Хумсаа бэхжүүлэхийн тулд байцааны шүүсийг уухыг зөвлөж байна.
  • Жингээ хасах хүсэлтэй хүмүүст зориулсан сайн мэдээ: ягаан байцаа нь бодисын солилцоог хурдасгаж, хоол боловсруулах системийг сайжруулдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!