Хүмүүсийн төдийлөн мэддэггүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс илүү хүн шампанзе хоёр хоорондоо төстэй гэсэн яриа байдаг ч энэ нь худал мэдээлэл юм.  Үнэн хэрэгтээ эр, эм хүмүүс ойролцоогоор 99.7% хоорондоо ижил төстэй шинж чанартай бөгөөд ердөө 0.3% нь хүмүүсийг тэс өөр болгож, зарим онцлогийг бий болгодог. Тиймээс уг 0.3%-д ямар өөрчлөлтүүд багтдагийг дараах мэдээллээс уншаарай.

Эмэгтэйчүүд бие засахдаа илүү их цаг зарцуулдаг

Эмэгтэйчүүд биеийн бүтэц, идсэн хоол хүнс болон бусад хүчин зүйлүүдээс шалтгаалан өтгөн хатах, суулгах зэрэг бүдүүн гэдэсний асуудалд өртөх магадлал эрчүүдээс илүү өндөр байдаг аж. Гэхдээ зарим эрчүүд ч бас ариун цэврийн өрөөнд уддаг ч, үүний шалтгаан нь голчлон сонин сэтгүүл уншиж, интернетээр хэсдэгтэй холбоотой байдаг.

Эрэгтэй хүмүүс илүү том шүдтэй байдаг

Шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр 500 хүнээс сорилт авахад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс том шүдтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс дээрх 0.3%-д хүний эрүүний яс багтдаг нь ойлгомжтой боллоо.

Эмэгтэйчүүдийн долоовор хуруу нь ядам хуруутайгаа бараг ижил урттай

Та яг одоо гараа харж, дараах 2  хувилбараас сонгоорой.

  1. Таны ядам хуруу долоовор хуруунаасаа урт
  2. Таны ядам хуруу долоовор хуруу хоёр бараг тэнцүү

Хэрэв таны сонголт 1 байсан бол та эрэгтэй, харин 2 байсан бол эмэгтэй гэдэг нь гарцаагүй. Учир нь эхийн хэвлийд байхад эстроген болон тестостерон гэх 2 ген ялгардаг ба хурууны ялгаатай байдал нь үүнээс шалтгаалдаг аж.

Эрэгтэй хүмүүс илүү урт сормуустай

Эрчүүдийг онцлох нэгэн давуу тал нь бүсгүйчүүдээс хөмсөг, сормуус зэрэг үсний ургалтаараа давамгай бөгөөд энэ нь мөн л тестостерон даавраас хамаардаг байна. Цаашлаад эрэгтэй хүмүүсийн нүд нь эсрэг хүйстнээсээ бага зэрэг жижиг байх ерөнхий шинж ажиглагддаг.

Эмэгтэйчүүд эрчүүдээс удаан дурладаг

Хайрын хүсэл тэмүүллийг тархи, зүрх, даавар гэх мэт юу өдөөж байгаагаас үл шалтгаалан эмэгтэй хүмүүс хамаагүй удаан дурладаг гэнэ. Мөн шинжлэх ухааны судалгаагаар эрчүүдийн 25-аас дээш хувь нь эхний болон дөрөв дэх болзооны хооронд нөгөө хүндээ дурласан бол эмэгтэйчүүдийн ердөө 15 орчим хувь нь ижил үр дүнд хүрсэн байна .

Ганц бие эрчүүд өөр үнэртэй байдаг

Таны сонирхдог залуу найз бүсгүйтэй эсэхийг нь мэдэхийн тулд бөгж зүүсэн байдал, нийгмийн байр суурь зэргийг нь ажиглаж болох ч хамгийн сонирхолтой арга нь үнэрлэх явдал юм. Ганц бие залуус илүү хурц үнэртэй байдаг ба өнөөх л тестостерон даавраас үүдэлтэй. Харин гэрлэсэн эрэгтэйчүүдийн  уг дааварт өөрчлөлт орж ялгахад хялбар болгож өгдөг. Гэхдээ зарим үед энэ нь зүгээр л ариун цэврийн байдлаас шалтгаалж болно.

Эмэгтэй хүмүүс эрэгтэйгээсээ илүү их хар дарж зүүдэлдэг

Эмэгтэйчүүдийн зүүдийг 3 үндсэн бүлэгт хуваавал: амь насанд заналхийлэх, хайртай хүнээ алдах, төөрөлдсөн зүүд гэсэн хэсгүүдтэй. Харин тэдний сэтгэл зүйгээс шалтгаалан хар дарах нь түгээмэл ажиглагддаг ба мэдээж шөнө дунд цочиж сэрэх нь тийм ч тааламжтай биш. Тиймээс мэргэжилтнүүд ийм зүүдний дараа унтахдаа аль болох мартахыг хичээж сайхан зүйл төсөөлөхийг зөвлөж байна.

Эрэгтэйчүүд эмчид үзүүлэх нь харьцангуй бага

Энэ нь тийм ч гайхмаар зүйл биш ч гэлээ, эрчүүд эмчид очихоос илүүтэй угаалгын өрөө цэвэрлэх, дэлгүүр хэсэх, бүр зүлэг хадах зэрэг дургүй ажлуудаа хүртэл хийхээс буцахгүй байдаг. Учир нь тэд байгалиас заяасан зангаараа амьдралд нь ямар нэг асуудал үүсэхийг хүсдэггүй ба нөгөө талаар зарим нь ичих, санаа зовох, цаашлаад мэргэжлийн хүн байсан ч бусдаар шүүмжлүүлэхийг ойшоодоггүй байна.

Нэмэлт: Зарим шинжээчид эмэгтэйчүүдийг галт тэргээр явахад тохиромжгүй гэж үздэг байсан

Галт тэргэнд суувал тодорхой чичиргээнд хатуу сандал дээр суух хэрэг гардаг. Харин энэ тухай 1870 онд нэгэн судлаач “Хэрэв эмэгтэй хүн сарын тэмдгээ ирэхийн өмнөх өдөр галт тэргэнд суух юм бол сарын тэмдэг алдагдах, ирэх ёстой хугацаандаа ирэхгүй байх зэрэг асуудал үүсэх магадлалтай” хэмээн тайлбарлав.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!