Бээжин 2022 өвлийн олимпын наадамд Камила Валиева дөрөвдүгээр байрт шалгарч, Анна Щербакова олимпын аварга боллоо

Бээжин-2022 өвлийн олимпын наадамд эмэгтэй уран гулгагчид чөлөөт үзүүлбэрээ үзүүлж дууссан бөгөөд медалийн эзэд тодорлоо. Энэ төрөлд 25 шилдэг эмэгтэй уран гулгагчид шалгарч үлдсэнээс ОХУ-ын уран гулгагч, 2021 оны дэлхийн аварга Анна Щербакова тэргүүлж, Олимпын аваргын болзол хангав.

Алтан медалийн эзэн Анна Щербакова

Бээжин-2022 олимпын аваргаар эртнээс нэрлэгдэж байсан 15 настай охин Камила Валиева сэргээшийн асуудалд холбогдсоноор олимпын уран гулгалтын багийн төрлийн тэмцээнээс хойш шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хойшлуулаад байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Камила Валиева шагналт байр эзэлбэл олимпын медаль гардуулах ёслолыг зохион байгуулахгүй гэж ОУОХ-ноос мэдэгдээд байсан юм.

Камила Валиева

Камила Валиевагийн хувьд чөлөөт үзүүлбэртээ хэд хэд алдаж, 141.93 оноогоор тавдугаарт эрэмбэлэгдэж, нийлбэр дүнгээрээ дөрөвдүгээр байранд шалгарснаар олимпын медалийн болзлоос харамсалтайгаар мултарлаа. Бээжин-2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын ганцаарчилсан төрөлд:

ОХУ-ын тамирчин Анна Щербакова- 255.95 оноогоор АЛТ
ОХУ-ын тамирчин Александра Трусова- 251.73 оноогоор МӨНГӨ
Япон улсын тамирчин Каори Сакамото- 233.13 оноогоор ХҮРЭЛ медалийн эзэн боллоо.

Хүрэл медалийн эзэн Каори Сакамото

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!