Инстаграмд хамгийн олон дагагчтай Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд

Техник технологийн эрэн үед амьдарч байгаа бидэнд сошиал медиа өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон билээ. Энэхүү том орон зайд томоохон байр эзэлдэг Инстаграм сүлжээнд хамгийн олон дагагчтай Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулж байна.

10. misheel.official 357k

“Нийслэл хүүхэн 1, 2” олон ангит киногоороо олны хайр хүндэтгэлийг улам их хүлээсэн жүжигчин бол Б.Мишээл. Гадаадын зах зээлд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй түүний хийж буй алхмууд нь эцсийн мөрөөдөл, зорилгод нь чиглэгдсэн байдаг гэнэ.

9. dulguun_positivemongolians 388k

Швед улсын Стокгольм хотод амьдарч байгаад Монголдоо ирсэн хосууд болох Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын гэр бүлийг “Positive Mongolians” влогоор бид сайн мэднэ. Тэрээр инстаграмд чамгүй олон дагагчтай бөгөөд энэ жагсаалтын 9-р байранд орлоо.

8. g.undarmaa 397k

Урлагийн салбарт хамгийн их хүмүүнлэгийн ажил хийж, нийгмийн хариуцлагаа бүрэн биелүүлж яваа бүсгүй бол жүжигчин Г.Ундармаа. Сайн ээж, сайн гэрийн эзэгтэй, сайн хань, сайн үйлстэн гээд Монголын сор болсон бүсгүйчүүдийн нэг бол яалтчгүй жүжигчин Г.Ундармаа билээ.

7. tugs_saruul 407k

Монголын загварын ертөнцөд хамгийн амжилттай нүүр царай болж буй бүсгүйчүүдийн нэг бол загвар өмсөгч С.Төгс. Тэрээр авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгээр олонд танигдсан Ч.Цэнгүүнтэй хамтран амьдраад нэлээдгүй удаж байгаа. Тэд Монголын хамгийн сайхан хосуудын нэг.

6. urankholboo 426k

Гала хамтлагийн гишүүн байснаар нь бидний сайн мэдэх дуучин Уранхолбоо одоогоор реклам, танилцуулах үйлчилгээ болон зар суртачилгаа идэвхтэй хийдэг чадварлаг бүсгүйчүүдийн нэг.

5. shuuderheen 444k

Жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг одоогоор АНУ-д суралцаж байгаа. Олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй байдаг тэрээр АНУ-д зохиогдсон Miss Asia тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байр эзэлсэн билээ.

4. khishigdalai__ 449k

Сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч нам гүм байгаа ч дуучин А.Хишигдалай загварын чиглэлээр тун амжилттай яваа. Рок попын ертөнцийн өвөрмөц, содон хоолоотой үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бол яалтчгүй Хишигдалай мөн.

3. ganchimegaltan_ganuuhai 463k

“Хэцүү анги”, “Рашаантын 18” киногоор олны танил болсон жүжигчин А.Ганчимэг. Тэрээр хамгийн сүүлд “Халуун сэтгэл” киноногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Монголын дэлгэцийн урлагийн авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг.

2. theukaofficial 549k

Оны өмнөхөн төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан дуучин Д.Уламбаяр буюу Ука 2020 онд анхны томоохон шоу тоглолтоо хийхээр товлоод байсан ч цар тахлаас болж хойшлоод байгаа. Тун удалгүй бид “Do it” тоглолтоороо сэтгэл догдлон уулзана гэдэгт итгэлтэй байна. Тэрээр Монголын инстаграмын хатан хаан хэмээх алдрыг удаан хугацааны турш тэргүүлж байсан ч энэ удаад дэд байранд оржээ.

1. dulguun.odkhuu 570k

Улсын Драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн Монголын бүсгүйчүүдээс Инстаграмд хамгийн олон дагагчтай болжээ. Тэрээр алс холын АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр их сургуулиа амжилттай суралцаж, төгссөн. “Хайрын рекорд”, “Single ladies 1, 2, 3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч билээ.

Монголын Инстаграмын хатан хаан жүжигчин О.Дөлгөөн

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!