Алдартай бүсгүйчүүд өөрийн сул тал, өө сэвээ нуухын тулд ашигладаг хувцаслалтын санаанууд

Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Хувцасны тусламжтайгаар бид биеийн хэлбэрээ засч, өө сэвээ халхалж чадна. Алдартай одууд ч бас өөр өөрийн аргаар хувцас ашиглаж, биеийн галбираа өөрчилж чаддаг байна. Өнөөдөр та бүхэндээ алдартнууд ямар хувцас сонгож, яаж өмсөж, биеийн аль хэсгээ өөрчилдөг талаар сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Бейонси

Дуучин бүсгүйн тухайд лийрэн хэлбэрийн галбиртай. Биеийн доод хэсэг нь том, мөр цээж хэсэг нь жижиг гэсэн үг. Харин тэрээр биеийн галбираа өөрчилж, элсэн цаг мэт харагдуулахын тулд хувцаслалтандаа илүүтэй анхаардаг байна. Бие барьсан гоёмсог даашинз өмсөх бөгөөд хамгийн гол нь цээжин хэсэгт нь илүүтэй чимэглэл хийж өгч, сүр нэмэгдүүлнэ. Ингэснээр түүний мөр цээжин хэсэг, ташаатайгаа ижил хэмжээнд харагдах юм.

Кира Найтли

Түүний биеийн галбирыг дөрвөлжин гэж тодотгож болно. Жүжигчин бүсгүйн мөр, ташаа ижил өргөнтэй. Харин үүнийгээ халхалж, илүү галбирлаг харагдахын тулд шулуун биш дэрвэгэр хормойтой, гоёмсог мөртэй даашинз сонгож өмсөх хэрэгтэй.

Скарлетт Йоханссон

Түүний тухайд төрөлхийн сайхан бие галбиртай. Өөлөх зүйлгүй ч гэлээ хувцаслалтаа зөв сонгохгүй бол сайхан төрхөө гундааж мэднэ. Жүжигчин бүсгүй бэлхүүсээ тодотгосон, бэлхүүс хэсгээрээ бариу хувцас, даашинз өмсөхгүй бол хэтэрхий дөрвөлжин биетэй харагдах талтай.

Кэтрин Зета-Жонс

Сайхан бүсгүй Кэтрин алим хэлбэрийн биетэй. Жижиг мөр, том хэвлий, нарийн ташаа. Пропорцийг өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд гэдсээ дарж, бэлхүүсээ нарийн харагдуулахын тулд бүс зүүх хэрэгтэй. Бэлхүүсээ тодотгосон хувцас өмсөх нь хамгийн чухал. Мөн мөр болон ташаагаа ижил хэмжээнд өргөн харагдуулахын тулд хувцсаа сонгоно.

Рене Зеллвегер

Жүжигчин бүсгүй урвуу харсан гурвалжин хэлбэрийн бие галбиртай. Түүний мөр цээж өргөн, ташаа нарийн гэсэн үг. Харин үүнийг өөрчлөхийн тулд тэрээр ташаа хэсэг нь өргөн эсвэл доод хэсэгтээ чимэглэл ихтэй даашинз сонгодог байна. Мөн тус төрлийн биетэй хүнд “tulip skirt” буюу алтан зул цэцгийн хэлбэртэй ижил төрлийн банзал сайхан харагдана.

Адель

Махлаг бүсгүйчүүд ч мөн хувцсаа зөв сонгож чадвал цэгцтэй туранхай харагдаж чадна гэдгийг дуучин Аделийн харьцуулсан зурагнаас харж болно. Илүүдэл жинтэй, том биетэй гээд үргэлж том нэвсгэр хувцас өмсөөд байж болохгүй. Энэ нь таныг улам бүр л тарган харагдуулна. Харин оновчтой загвар бүхий, төв өнгийн, чимэглэл сүр багатай даашинз сонгоод үзээрэй.

Женнифер Лопез

Дуучин бүсгүй өөлөх зүйлгүй сайхан бие галбиртай. Харин тэр сайхан галбираа тодотгож харуулахын тулд зөв хувцас сонгох хэрэгтэй болдог.

Ума Турман

Жүжигчин бүсгүй том хөлтэй. Тэрээр үүнийгээ мэдэгдүүлэхгүйн тулд өсгий хүрсэн урттай өмд, даашинз зэргийг өмсөж, үргэлж гоёмсог сандалаар хөлөө чимдэг. Ингэснээр хэн ч түүний хөлийг том гэж харахгүй.

Шарлиз Терон

Шарлиз Тероны тухайд дөрвөлжин бэлхүүстэй. Гэсэн ч энэ нь түүний гоо сайхныг үгүйсгэж чадахгүй. Түүнтэй ижил бэлхүүстэй бүсгүйчүүдэд зөвлөхөд өргөн эсвэл дэрвэгэр хормойтой даашинз өмсөж бэлхүүсээ илүү нарийн харагдуулж болно.

Эмилия Кларк

Эмилиа 157 см өндөртэй. Харин тэрээр илүү өндөр бас гоолиг харагдахын тулд улаан хивсний ёслолд оролцохдоо ихэвчлэн шал хүрсэн урттай гоёмсог даашинз сонгодог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!