Инстаграмд хамгийн олон дагагчтай царайлаг Монгол залуус

Сүүлийн жилүүдэд Монгол залуучууд Инстаграм хуудсаа идэвхтэй хөтөлж охид бүсгүйчүүдээс дутахааргүй олон дагагчтай болжээ. Инстаграмыг байлдан дагуулдаг хамгийн олон дагагчтай Монгол залуусыг танилцуулж байна.

10. themunkhjin 204k

25 насандаа долларын саятан болсон Монгол залуу бол О.Мөнхжин. Дэлхийн арилжааны зах зээлд чамгүй амжилттай яваа тэрээр анх 2011 оноос эхэлж Forex хөрөнгийн зах зээлийн арилжааны талаар судалж эхэлсэн байна.

Улмаар олон жилийн турш сурч, судалж алдаж оносны эцэст дэлхийн зах зээлээс ам.долларыг шууд татах чадвартай болжээ. Мөн тэрээр өөрийн баг хамт олны хамтаар IHC токен гаргаж олон хүнийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхээр ажиллаж буй чадварлаг Монгол залуусын төлөөлөл юм.

9. tamirbatulzii 210k

Сүүлийн үед Монголын кино урлагийн шилдэг нь болоод байгаа “Фантастик” продакшныг үүсгэн байгуулагч, захирал, найруулагч бол Б.Тамир.

Тэрээр “Маш нууц”, “Байтаг Богд” уран сайхны кинонд гол дүр бүтээж, найруулагчаар нь ажиллаж, “Зүрхний хилэн”, “37-р точка”-ын зохиолыг бичиж, мөн найруулсан гэдгээр нь манай уншигчид сайн мэднэ.

8. odbayar.fantastic 227k

“Шинэ үе” продакшнаас урлагийн гараагаа эхэлсэн залуу жүжигчин бол Э.Одбаяр. Сүүлийн үед охид, залуусын анхаарлыг ихэд татах болсон жүжигчин Монголын дур булаам залуусын тоонд зүй ёсоор багтана. Дархан хотод өссөн тэрбээр 2012 онд Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн байна.

2015 онд нээлтээ хийсэн “Маш нууц” киноны гол дүрд тоглосон нь түүний хувьд дэлгэцийн урлагт өөрийгөө сорьсон явдал болсон. Харин үзэгчид энэ салбарт авьяаслаг нэгэн хүч түрэн орж ирж буйг тэр дор нь анзаарсан юм.

7. shagai_fantastic4 237k

“Фантастик”продакшны жүжигчин Ж.Алтаншагай “37 дугаар точка”, “Маш нууц”, “Байтаг Богд”, “Зүрхний хилэн”, “Миний ах атаман”, “Том толгойтын романс” киноны гол дүрүүдэд тоглосон сайн жүжигчин.

Үүнээс гадна хувийн амьдрал нь жигдэрч, дөрвөн хөөрхөн охины аав. Жүжигчин Ж.Алтаншагайгийн гэргий Алдарт эхийн одон авч, “Алдарт эцэг” болсон.

6. bayarmfa 280k

“37-р Точка олон ангит киноны Ялалтын дүрээр охид, бүсгүйчүүдийн анхаарлыг улам татах болсон залуу аав хүүхдүүдээ өөрөө өсгөхийн хажуугаар “Зүрхний хилэн“, “Байтаг богд“, “Маш нууц“ зэрэг дэлгэцийн бүтээлд амжилттай тоглосныг нь магтахгүй байхын аргагүй.

Бүсгүйчүүдийн хүсэмжит залуусын жагсаалтын эхэнд бичигдэх “болзол хангаад” буй авьяаслаг жүжигчний хувийн амьдрал “37-р Точка” киноноос хойш олны анхааралд улам бүр өртөх болсон.

5. temka_emotsi_official 378k

Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлж өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон жүжигчин С.Тэмүүжин жүжигчин Г.Нарансолонготой амьдралаа холбон өдгөө гурав дахь хүүхдээ өлгийдөн аваад буй.

“Boomtown”хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь урлагтай холбогдох бас нэг гарц байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.

4. anguuch_b 384k

Ангууч нэрээр олонд танигдсан энэ залуу санхүүч мэргэжилтэй ч тулааны спортоор хичээллэдэг. MNW шоунд оролцсоноор хэр чадварлаг нэгэн болохоо харуулаад амжсан юм. Өдгөө 25 настай энэ залуу өөрийн гэсэн үзэл бодолтой, шулуун шударга яриатайгаасаа болж бусдын “зэвүүг” хүргэх нь ч бий.

Гэлээ ч тэр өөрийн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөсөөр байна.

3. tsogtoo.official 438k

Дарханы DBS телевизийн “Санчир гараг” хүүхдийн нэвтрүүлгээр урлагийн гараагаа эхэлж, СУИС-ыг жүжигчний мэргэжлээр төгссөн жүжигчин бол Цогтоо буюу У.Цогтбаяр. Тэрээр жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэнтэй хамтран +17 инээдмийн цувралыг бүтээснээр хүмүүс андахгүй болсон билээ.

Сүүлийн үед хамгийн эрэлттэй эрэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтах болсон бөгөөд өдгөө эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

2. bold.dorjsuren 441k

“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болд 1985 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн байна. Болдын өвөө нь ардын жүжигчин, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян. Аав нь монголын шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин юм.

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээж, тэрбээр “Төрийн соёрхолт” цолтой дуучин болсон билээ. Дуучин Д.Болд нь одоог хүртэл нийт 250 гаруй дуунуудыг зохиож залуучуудын хүртээл болгосон нь олон удаа шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсээр ирсэн. Монголын супер одыг нэрлэ гэвэл олон хүмүүс хамгийн түрүүнд нэрлэх биз ээ.

1. iderodcomedian 548k

“Call pro” компанийн хамтран байгуулагч, “Faro” сургалтын төвийн партнер, комедиан гээд олон цол гуншинтай инстаграмд хамгийн олон дагагчтай залуу бол Б.Идэр-Од.

Тэрээр МИАТ компанид агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерээр 3 жил ажиллаж байсан бөгөөд өдгөө өөрийн хүсэл, сонирхлоор дуртай зүйлээ хийж, тун амжилттай яваа залуусын нэг. Сонирхуулахад тэрээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!