Өөрт тохирох цор ганц нэгнийг олох хүртлээ огтхон ч бууж өгөөгүй Николас Кэйж: Тэрээр 4 удаа салсан ч, 5 дахь удаагаа гэрлэхээс айгаагүй

Зарим хүмүүс арван жилийн ширээнээс салаагүй байхдаа л амьдралаа холбох, насан туршдаа хамт байх тэр хүнээ олдог. Харин зарим хүмүүсийн тухайд зөв нэгнээ олох хүртэл олон саад бэрхшээлийг туулж, олон ч хүмүүстэй уулзаж учирч, заримтай нь гэрлэж салаад, заримыг нь гомдоож явуулдаг. Яг л энэ жишээ алдартай жүжигчин Николас Кэйж дээр биелэлээ олоод байгаа юм. Тэрээр одоо тав дахь гэрлэлтээ батлуулж байгаа бөгөөд энэ нь түүний аз жаргалтай төгсгөл байна хэмээн найдаж байна.

Кэйж анхны гэрлэлтээрээ өөрийгөө романтик нэгэн гэдгээ баталсан

Кэйж анхны эхнэр Патрисия Аркеттай 1987 онд нэгэн ресторанд танилцаж, гэрлэх санал тавьжээ. Тухайн үед 19 настай Аркетт түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан боловч Кэйжэд нэгэн сонирхолтой санал тавьсан байна. Бүсгүйн цаасан дээр бичиж өгсөн даалгаваруудыг Кэйж биелүүлж чадвал түүнийг болзоонд авч явна. Аркетт “J.D Сэлинжерийн гарын үсгийг авах, Бобын Big Boy хөшөөг хулгайлах, хар цахирмаа цэцэг олох” гэх мэт аль болох хэцүү, боломжгүй зүйлсийг бичсэн байсан ч, Кэйж бүсгүйг гайхшруулж бүгдийг нь нэг нэгээр биелүүлсээр тэдний романтик болзоонууд эхэлсэн аж.

Хосууд хожим 1995 онд гэрлэсэн ч, 2001 онд эцэслэсэн байдлаар гэрлэлтээ цуцлуулсан юм.

Кейжийн хоёр дахь гэрлэлт ердөө 107 хоног үргэлжилсэн.

Кейж 2000 онд нэгэн үдэшлэг дээр Элвис Преслийн охин Лиза Мари Преслитэй танилцжээ. Тэрээр бүсгүйн үзэсгэлэнтэй нүдийг хараад тэр дороо дурласан гэдгээ хуваалцсан байдаг. Пресли, Кейж нар 2002 оны 8-р сард гэрлэсэн ч 3 сарын дараа салах өргөдлөө өгчээ. Гэр бүл салалт 2004 оны тавдугаар сард эцэслэн шийдэгдсэн.

Гурав дахь удаагаа салсан нь түүний хувьд том цочрол болсон.

Кэйж 40 настайдаа 19 настай Алис Кимтэй танилцаад ердөө 2 сарын дараа гэрлэсэн. Ким түүнээс 21 насаар дүү байсан тул эхэндээ бүсгүйн ээж гэрлэлтийг эсэргүүцэж байсан ч, хосуудын гал халуун хайр түүнийг зөвшөөрөхөд хүргэсэн. Тэд хуримаа хийснээс хойш жилийн дараа Кал-Эл гэх хүүтэй болсон байна.

Кэйж, Ким хоёрын 12 жил үргэлжилсэн гэрлэлт гэнэтийн салалтаар өндөрлөж, Кэйж 54 насандаа эргээд ганц бие болов.

Кэйжийн дөрөв дэх гэрлэлт нь түүний хамгийн богино настай гэрлэлт байв.

Кэйж, нүүр будалтын мэргэжилтэн Эрика Коикетой 2019 онд Лас Вегаст хуримаа хийсэн. Нэг жил болзсоны дараа гэр бүл болсон хосууд хуримнаасаа ердөө 4 хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн байдаг.

4 бүтэлгүй гэрлэлтийн дараа ч Кэйж итгэл найдвараа алдаагүй бөгөөд тав дахь удаагаа хуримаа хийсэн юм.

Кэйж болон түүнээс 31 насаар дүү эхнэр Рико Шибата нар Японд хийгдсэн “Prisoner of the Ghostland” киноны зураг авалтын үеэр танилцсан байна. Кэйжийн өмнөх 4 гэрлэлт нь салалтаар дуусгавар болсон ч, түүнд 5 дахь удаагаа гэрлэхэд айх зүйл байсангүй. Жүжигчин эр хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж, тэд 2021 оны хоёрдугаар сард хуримаа хийсэн юм. Хосууд одоо аз жаргалтай амьдарч буй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!