Английн хатан хааны гэр бүлийн тухай итгэхэд бэрх сонирхолтой баримтууд

Дэлхий нийтээр хүн бүхэн л Английн хатан хааны гэр бүлийн талаар сонирхдог. Тэдний гэр бүлийн гишүүдийн үйл хөдлөл бүхэн хүмүүсийн нүдний өмнө ил гэж хэлж болно. Тэгвэл английн хатан хааны гэр бүлийн талаар хүмүүсийн төдийлөн мэддэггүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Кейт Миддлтон бол Английн хатан хааны гэр бүлийн анхны дээд боловсролтой бэргэн юм.

Кейт Миддлтон нь ханхүү Вильямын суралцсан Гэгээн Эндрюсийн их сургуулийг урлагийн түүхийн чиглэлээр төгссөн. Үүгээрээ тэрээр Английн хатан хааны гэр бүлийн анхны дээд боловсролтой бэргэн гэх цолыг хүртэх болсон юм.

Ханхүү Чарльз Дианатай гэрлэхээсээ өмнө Диана гүнжийн эгч Саратай болзож байсан.

Ханхүү Чарльз хорин настай байхдаа хатагтай Дианагийн том эгч Сара Спенсертэй богино хугацаанд харилцаатай байсан. Ханхүү хатагтай Сарагийн гэрт зочлохдоо анх Диана гүнжтэй танилцсан гэдэг. Эндээс тэдний харилцаа эхлэлтэй юм.

Хатан хааны гэр бүлийнхэн фенүүдийн захидалд хариу бичдэг. 

Хатан хааны гэр бүл өөрсдийн гэх фенүүдтэй. Тэднийг шүтэн бишэрч, заавал нэг удаа уулзахыг, харахыг хүсдэг хүмүүс ч цөөнгүй. Харин фенүүдийн бичиж илгээсэн захидалд хааны удмынхан хариулсан тохиолдлууд олон байдаг. Мөн Хатан хаан гэхэд л өдөрт 300 орчим мейл, захидал хүлээж авдаг бөгөөд энэ бүгдэд хариулж амжихгүй тул тусгайлан ажилтан гаргаж, фенүүд болон иргэдийнхээ мэдэхийг хүссэн асуултанд хариулт илгээдэг аж.

Диана гүнж нэгэн үе багш байсан.

Хатагтай Диана гүнж болохоосоо өмнө хүүхэдтэй холбоотой төрөл бүрийн ажил эрхэлж байсан. Түүний анхны ажил бол хүүхдийн төвийн туслах асрагч байсан бөгөөд цагийн 5 долларын цалинтай байжээ. Харин ханхүү Чарльзтай танилцах үедээ тэрээр цэцэрлэгт багшаар ажиллаж байсан.

Хатан хаан Элизабет тод өнгөтэй хувцас өмсдөг шалтгаан бий.

Хатан хаан II Елизабет яагаад үргэлж тод өнгөтэй хувцас өмсдөг юм бол гэж гайхаж байсан уу? Үнэндээ түүнд шалтгаан бий. Тэрээр хаана ч явсан хүмүүсийн анхааралд өртөж, хаанаас ч хүмүүст танигдахын тулд ийн тод өнгөөр хувцасладаг аж.

Хатан хаан II Элизабет хувцаслалтын хүснэгттэй.

Хатан хаан хувцсандаа ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд хувцасны хүснэгтийг чанд хөтөлдөг. Хатан хааны ажилтан Анжела Келли нь хатан хааны хувцсыг хянаж, өдөр бүр өмсөх хувцсыг нь урьдчилан бэлтгэдэг байна. Мөн хувцсыг нь давхцуулахгүй байх нь тэдний хамгийн том үүрэг.

Ханхүү Чарльз шүдний оогоо өөрөө шахдаггүй

Диана гүнжийн туслах асан Пол Баррелл “Хатан хааны гэр бүлд үйлчлэх нь” баримтат кинонд ярилцлага өгөхдөө ханхүү Чарльз өөрийн гэсэн өвөрмөц амьдралын хэв маягтай гэж хэлжээ. Ханхүүгийн унтлагын хувцсыг өдөр бүр сольж индүүдэж өгдөг төдийгүй гутлын үдээсийг нь хүртэл индүүддэг байна. Мөн өглөө бүр яг тохирсон хэмжээгээр шүдний оог нь шахаж, сойзон дээр нь тавьж бэлтгэдэг гэнэ.

Ханхүү Харри ковбой байсан.

Ханхүү Харри 2003 онд Итон коллежийг төгссөний дараа тэрээр морины сонирхлоо үргэлжлүүлж, Тоолоомбилла өртөөнд ковбойгоор ажиллаж эхэлжээ. Энэ бол Квинсландын гадаа орших 16 мянган га үхэртэй газар юм.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!