Ганц бие залуусыг хостой болгох “Single’s inferno” реалити шоунд оролцож, бүх залуусыг өөртөө дурлуулсан Жи А гэж хэн бэ?

Яг одоо трэнд болоод, шуугиулж буй Netflix-ийн “Single’s inferno” реалити шоуг үзэж амжсан уу? Ганц бие залуусыг арал дээр авчирч, 9 хоногийн турш хамт байлгана. Энэ хугацаанд залуус хоорондоо танилцаж, хөгжилдөж, тэмцэлдэж, эцэст нь хос болцгоох учиртай юм. Нийтдээ 6 залуу, 6 бүсгүй оролцох бөгөөд тэдний дундаас хамгийн тод гэрэлтсэн нэгэн оролцогч бий. Энэ бол Сун Жи А (Song Ji Ah) юм.

Түүнийг орж ирэхэд оролцогч залуус бүгд дуу алдаж, үзэсгэлэн гоог нь гайхан бишэрч, ёстой л хэлэх үггүй болсон. Залуус бүгд зөвхөн түүнийг харж гайхширч, шохоорхож байсан төдийгүй тэдэн дундаас 4 залуу нь Жи А-ийн араас шоу дуусан дуустал гүйсэн гэж хэлж болно. Харин түүний сонголт хэн байсныг та реалити шоунаас үзээрэй.

Одоо бүхэндээ үзэсгэлэн төгс Сун ЖиАг танилцуулья. 1997 онд төрсөн, 25 настай, “youtuber”. Төрөл бүрийн гоо сайхан, загвар, хувцаслалтын талаар бичлэгүүд хийдэг бөгөөд youtube хуудас нь 1 сая давсан дагагчтай. Шоу дэлгэцнээ гарснаас хойш дагагчдын тоо нь хурдацтай өсч байгаа юм. Тэрээр бүжигчин мэргэжлээр урлагийн сургууль төгссөн боловч бичлэг хийх сонирхолтой тул өөрийн мөрөөдлөө дагаж, 2 жилийн өмнө youtube сувгаа нээж байжээ.

Шоуны туршид тэрээр хүйтэн мэт боловч ялдам дүр төрхийг гаргаж байсан. Залуустай яаж харьцахаа тун сайн мэддэг түүнд үзэгчид ч мөн ухаангүй дурласан.

ЖиА-г мөн Blackpink хамтлагийн дуучин Женни болон Ivy хамтлагийн дуучин Вонён нарын нийлмэл төрхтэй адилхан хэмээн нетизен нар шуугиж байна.

Жиагийн ойрын зорилго нь өөрийн нэрийн брэндийг гаргах бөгөөд энэ нь тун ч амжилттай байх нь дамжиггүй. Мөн тэрээр өөрийгөө хайрлаж, өөртөө итгэлтэй байхыг охид бүсгүйчүүдэд үргэлж сануулдаг байна. Эхлээд өөрийгөө хайрлаж сурснаар, дараа нь хүмүүс чамайг хайрлаж эхэлнэ гэдгийг өөрийн уриа болгож амьдардаг Жи А бусдын юу гэж бодох, хэлэхээс айхгүйгээр өөрийнхөөрөө амьдрахыг хичээдэг гэнэ.

Та бүхэн түүний инстаграм болон youtube хуудсаар зочилж, нүдээ баясгаад зогсохгүй түүний талаар илүү ихийг мэдэж аваарай.

Инстаграм: dear.zia

Youtube хаяг: free지아

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!