Хуванцар саванд сармис тарих арга: Хэдхэн өдрийн дотор тариаланч шиг л арвин ургац авна

Сүүлийн үед эзэгтэй нар гэртээ нарийн ногоо ургуулах сонирхолтой болсон. Тэгвэл энэ удаад та бүхэндээ сармис ургуулах маш хялбархан аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Сурч аваад хэрэгжүүлээд үзээрэй.

Танд нэг удаагийн хуванцар тагтай аяга хэрэг болно. Тагны дээд хэсэгт дугуй хэлбэртэй нүх гаргаж цоолоорой.

Нэг багц сармис авч, доод хэсгийг нь цаасны хутгаар болгоомжтой хэрчиж авна.

Хуванцар савандаа дүүртэл нь ус хийж таглаад, доод хэсгийг нь тайрсан сармисаа таган дээр тогтоож тавиарай. Тайрсан талаараа тавих хэрэгтэй. Ус руу доош унагаж болохгүйг анхаар.

Ингээд 5 хоногийн дараа усаа сольж, ахин 5 хоног байлгана. 10 хоногийн дараа гэхэд сармис бүрэн үрсэлж дуусах бөгөөд та үүнийг нэг нэг үндсээр нь салгаж, хөрсөнд суулгаж ургуулж болох юм. Хэдхэн сарын дотор гэхэд та тариаланч шиг л арвин ургац хурааж авна.

Та доорх бичлэгээс илүү дэлгэрэнгүй зааврыг аваарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!