Дуучин Д.Болдын “B Production”-ний гэрээт артистаар ажиллаж буй үзэсгэлэнт охид

Урлагийн ертөнцөд хөл тавьсан цагаас эхлэн өнөөг хүртэлх 26 жилийн хугацаанд хийсэн бүхнээрээ салбартаа чичиргээн үүсгэж, тасралтгүй шинэ босго, стандартыг тогтоосоор ирсэн нэгэн бол дуучин Д.Болд. “Камертон” хамтлагийг үүсгэн байгуулснаасаа хойш шил шилээ дарсан супер хит дуунуудаар залуусыг байлдан дагуулж, үргэлжлүүлэн соло уран бүтээлүүдээрээ энтертайнмент салбарт хурцаар гэрэлтсээр буй тэрээр сүүлийн жилүүдэд “B Production” болон “Voice Mongolia” шоугаар дамжуулан зөвхөн өөрийн уран бүтээлээс гадна залуу уран бүтээлчдийг дэмжих чиглэлд анхаарал хандуулах болсныг бид мэднэ.

Сүүлийн жилүүдэд залуусын дунд жинхэнэ тэсрэлт хийгээд байгаа залуу үеийн төлөөлөл болсон “B Production”-ний харьяат үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулж байна.

NENE

Залуухан, эрч хүчтэй, чадварлаг шинэ мянганы дараах Z үеийн төлөөлөл болсон #Bproduction #440Hz_records-ийн артист реппер #NENE

Тэрбээр багаасаа уран зохиолын хичээл дээрээ шүлэг бичдэг байсан бөгөөд өөрийнхөө бүх дууны үгийг өөрөө бичдэг авьяаслаг артист юм.

Түүний дуунууд #youtube -д орсон даруйдаа хамгийн өндөр хандалтыг авдаг ба #TKO, #Chas_tas #Batsaanaa #Haluun_maruujin #Unendee гэхчлэн нэрлэж болно.

Тэрбээр 2021 онд #UB_RADIO_CHART нэвтрүүлгийн 2021 оны шилдэг уран бүтээлч, #B_production-ийн 2021 оны хамгийн шилдэг уран бүтээлчээр тус тус шалгарсан.

Б.Анужин

Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай шоу нэвтрүүлэг болох “The Voice” Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр хүрээд багагүй хугацаа өнгөрчээ.

Гал гарсан хүчтэй өрсөлдөөн дунд өөрийн нандин нугалаа, торгомсог өнгө, чадалтай хоолойгоороо тунаж үлдэж байсан 2020 оны “The Voice of Mongolia”-ийн #Boldteam-ийн шилдэг оролцогч Б.Анужин өдгөө “B production”-ийн харъяат артистаар ажиллаж байна.

Өнгөрсөн онд манай хамт олон #bproduction #440hzrecords өөрсдийн харъяат шинэ залуу үеийн төлөөлөл болсон артистуудынхаа дуу хоолой, хүсэл мөрөөдөл, дэврүүн эрмэлзлэлийг дэмжиж тус бүрт нь бие даасан цомгуудыг гаргаж өгсөн ба Анужингийн хувьд “Үүлэн дундуур” анхны бие даасан цомогтой болоод байгаа билээ.

Сонирхуулахад, тэрбээр 2017 онд “Universe Best songs” шоуны тэргүүн байрт шалгарч байсан авъяаслаг оролцогч юм.

NS хамтлаг

“The Voice of Mongolia” шоуны дүрмийг эвдэж, анх удаа хамтлагаараа тэнцэж чадсан охидын хамтлаг болох NS хамтлаг

Тэд хоёрдугаар улирлын #Battle шатанд БНСУ-ын “Blackpink” хамтлагийн “Kill This Love” дууг дуулсан бөгөөд дараагийн шат руу явах нэг оролцогчийг сонгох мөчид шүүгч Д.Болд нэвтрүүлгийн багт хамтлагаар нь авч үлдэх санал тавьсныг нь тэд хүлээн авч, цаашид хамтдаа оролцох боломж үүсч байсан түүхтэй.

Хамтлагийн гишүүд болох Энэрэлсайхан, Саруултуяа нар #Bproduction #440Hzrecords-ийн харъяат гэрээт артистаар ажиллаж буй бөгөөд мөн өнгөрсөн онд “Feeling high” цомгоо гаргасан.

Тэдний “Don don” дуу нь хагас сая үзэгчдийн хандалт авч, охид, залуучуудын хамгийн сонсох дуртай охидын хамтлагийн нэг болоод удаж буй.

Б.Алунгоо

“The Voice of Mongolia” шоуны нэг болон хоёрдугаар улирлын шилдэг оролцогч, #Bproduction-ийн гэрээт артист Б.Алунгоо

Тэрбээр “The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын #Ukateam-ийн шилдэг 16 оролцогчид багтаж, тус улирлын ялагч Ц.Энгүүнтэй #battle шатанд өрсөлдсөнөөр шоугаа орхиж байсан.

Гэвч тэрээр өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, хоёрдугаар улиралд эргэн ирж, Little Mix хамтлагийн “Secret love song” дууг дуулж, гайхамшигт дуу хоолойгоороо 4 шүүгчийг алмайруулан, #Boldteam-ийн шилдэг оролцогчоор тунаж үлдсэн юм.

Өнгөрсөн онд түүний анхны бие даасан “Yes or No” цомгийг #Bproduction #440Hzrecords хийж гүйцэтгэж, худалдаанд гаргаад байна.

Түүнчлэн #The_Voice шоуны нэгдсэн суваг болох #The_Voice_Global нэгдүгээр сарын шилдэг оролцогчоороо Монголоос Б.Алунгоог онцолж байсан удаатай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!