Зөвхөн Хятадад л харах боломжтой хачирхалтай 14 зүйл

Хятадууд үргэлж санаанд оромгүй зүйлсээр гэнэтийн бэлэг барьж байдаг бөгөөд дэлхийн бусад улс орны хүмүүс үүнийг хараад маш их гайхдаг.

Ихэнх нь Хятадад байдаг таны урд нь хэзээ ч сонсож байгаагүй хачирхалтай зүйлсийг танилцуулж байна.

1. Walmart дээр бүтэн акул, матар зардаг.

Хүмүүс эдгээр амьтдын зарим хэсгийг л иддэг бол Хятадын цөөн хэдэн дэлгүүр дээр бүтнээр нь зардаг байна.

2. Цагдаагийн нохойг галуугаар сольсон.

Тус улсын тодорхой бүс нутагт цагдаа нар галууг нохойны оронд ашигладаг. Шувууд маш сайн алсын хараатай, түрэмгий зан чанартай учир ийм шийдвэр гаргасан байна.

3. Худалдааны машинд зарагддаг амьд хавч

Хятадын зарим хотуудын метроны буудлуудад 5 градусын халуунд хадгалсан хуванцар хайрцагтай амьд хавч зардаг автомат машин суурилуулжээ.

4. Замын түгжрэлийн зогсоолууд

Хэрэв та түгжрэлд орсон бол хоёр хүн явуулах үйлчилгээ авч болно. Нэг нь таны машиныг хариуцаж, нөгөө нь таныг мотоциклоор авч явах болно.

5. Цайны ундаа: Старбаксын хуулбар

Teabucks бол Америкийн Старбаксын дүр төрхөөр бүтээгдсэн Хятадын цайны газрын сүлжээ юм. Энд халуун, хүйтэн төрөл бүрийн амттай цай байдаг.

6. Компаниуд ажилчдаа амиа хорлохоос сэргийлэхийн тулд барилгынхаа эргэн тойронд тор өлгөдөг.

Хятадын зарим аж ахуйн нэгжүүд амиа хорлох оролдлогоос урьдчилан сэргийлэхийн тулд ажилчдынхаа дотуур байрны гадна хамгаалалтын тор суурилуулдаг байна.

7. Сүнсний гэрлэлт

Зарим хүмүүс хурим хийхээр төлөвлөж буй залуусд зориулж нас барсан цогцос хулгайлж, хэдэн мянган доллар зарцуулдаг байна.

8. Лаазалсан агаар

Улс орон даяар утаа ихтэй байгаа тул Хятадын дэлгүүрүүд янз бүрийн амттай лаазалсан цэвэр агаар зардаг.

9. Жоомны аж ахуй

Тэд шавж үржүүлж, анагаах ухаанд ашигладаг. Энэ бол эрчимтэй хөгжиж буй бизнес бөгөөд өнөө үед маш их мөнгө татаж чадах гайхалтай хөрөнгө оруулалт болох нь батлагдсан.

10. Сүнслэг хотууд

Хятадын орон сууцны зах зээл хурдацтай хөгжиж байгаа нь сүнслэг хотууд буюу ямар ч хүнгүй худалдааны төв, орон сууцнууд орон даяар бий болоход хүргэж байна.

11. 270 сая жилийн настай чулуун ой

Энэ бол 270 сая жилийн настай чулуун тогтоц бүхий ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм.

12. Оршин суугчид амьдарч байгаа газар нь шинэ барилга баригдах үед нүүхээс татгалздаг.

Дахин төлөвлөлтөнд орсон газрын байраа өгөхөөс татгалзсан оршин суугчид тухайн барилгыг хөндөлгүй орхихоос өөр аргагүй байдалд хүргэдэг байна.

13. Олон нийтийн газар унтлагын хувцас өмссөн хүмүүс.

Бусад орноос ялгаатай нь Хятад хүмүүс гудамжаар явж байхдаа ч унтлагын хувцас чөлөөтэй өмсдөг.

14. Хүссэн үедээ нэгдэх боломжтой эмэгтэйчүүдийн арми

Хэдийгээр олон орны эмэгтэйчүүд армид алба хаадаг нь хэвийн үзэгдэл боловч Хятадын арми дүрэмт хувцас өмссөн маш дур булаам бүсгүйчүүдээрээ алдартай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!