Украйны төрөх эмнэлэг агаарын дайралтад өртсөн гэдэг нь бүгд жүжиг байсан гэж Орос улсаас мэдэгджээ

Украйны Мариуполь хотын хүүхэд, төрөх эмнэлгийг Оросын бөмбөгдөлтөд өртөн бүрэн устсан гэж Украины эрх баригчид мэдэгдсэн. Оросын дайралтын улмаас дор хаяж 17 хүн гэмтсэн гэх бөгөөд энэ тухай Украины Ерөнхийлөгч Зеленский “Эмнэлэг, төрөх эмнэлгийг устгадаг ОХУ гэж ямар улс вэ. ОХУ-ын харгислал хэрээс хэтэрлээ. Украинчуудыг хоморголон устгаж байгаагийн эцсийн нотолгоо боллоо” гэлээ.

Харин тус мэдэгдлийн дараахан ОХУ-ын элчин сайдын яамны албан ёсны твиттер хуудсаар “Мариопол хотын төрөх эмнэлэгийг бөмбөгдсөн гэдэг нь жүжиг. Тус бичлэг дээр гарч буй бүсгүй бол гоо сайхны блоггер, жүжигчин.” гэхчлэн пост оруулсан байна.

Марианна Подгурская гэх тус бүсгүй нь гоо сайхны блоггер гэдэг нь үнэн. Гэсэн ч тэрээр төрөх дөхсөн жирэмсэн бөгөөд тус хотын эмнэлэгт хэвтэж байсан нь бас үнэн болж таарчээ.

Бүсгүйн жирэмсэн гэдэг баттай болсны дараа ОХУ-ын элчин сайдны яам твиттерт оруулсан постоо устгасан нь олон хүний бухимдлыг төрүүлсэн билээ. Марианна бүсгүй саяхан амаржсан бөгөөд бяцхан охиноо өлгийдөн авчээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!