Саяхныг хүртэл хүн бүрийн дагаж байсан 2010-аад оны хувцасны чиг хандлагууд

Саяхан л охидын уралдан булаацалдаж авч байсан хувцас хэрэгслүүд өнөөдөр хэнд ч хэрэггүй хог, загвар нь хуучирсан даавууны өөдөс болж хувирна. Загварын салбар, хувцас трэнд гэдэг ийм л харгис зүйл. Тэгвэл 2010 онд ямар хувцас загвар трэнд болж, охид бүсгүйчүүдийг шуугиулж байсныг эргэн нэг санацгаая. Одоо цагт ийм хувцас өмсвөл мэдрэмжгүй, мэдлэггүй гээд хүн бүрт чичлүүлэх биз ээ.

Төмөр чимэглэлтэй савхин хүрэм

Та ч бас хэдхэн жилийн өмнө гэхэд ийм хүрэм өмсөөд явж байсан биз дээ. Догь хүчирхэг дүр төрхийг бүрдүүлж байсан тус хүрэм богино хугацаанд трэнд болоод тэр дороо буцаад моодноос гарсан. Савхин хүрэмний тухайд хэзээ ч моодноос гардаггүй хувцас боловч үүн дээр хийгдсэн чимэглэл, нэмэлтүүд ямагт өөрчлөгдөж хувирч байдаг жамтай.

Гоёмсог зах

Гоёмсог зах нь хувцаслалтыг илүү зөөлөн, эмэгтэйлэг болгож өгдөг. Үүнийг алдартай бүсгүйчүүд ч олон хэрэглэж, бусад бүсгүйчүүдийн анхаарлыг татсан билээ. Харин одоо бол энэ зах хэдийн хэрэглээнээс гарчихсан. Оронд нь ханцуйвч орж ирсэн гэж хэлж болно.

Пастел үсний өнгө

Пастелийн өнгийн үс сүүлийн арван жил загварын салбарт ноёрхсон. Энэ хугацаанд үсээ тус төрлийн өнгөөр будаагүй эмэгтэй тун ч ховор байх. 2022 онд энэ чиг хандлага өөрчлөгдөж, натурал өнгийн үс моодонд оржээ.

Тунгалаг өсгийтэй гутал

Энэхүү чиг хандлагыг загвар өмсөгч нар оруулж ирсэн бөгөөд сүүлийн хэдэн жил байр сууриа амжилттай хадгалсаар ирсэн. Одоо бол бүх зүйл өөрчлөгдөж, тунгалаг өсгийтэй гутал худалдаж авах бүсгүйчүүд хаана ч байхгүй болсон.

Подволк дээгүүр даашинз өмсөх

2010-аад онд дизайнерууд 90-ээд оны чиг хандлагыг загварын тайзнаа идэвхтэй эргүүлж авчирсан. 2016 оны хамгийн загварлагт тооцогдож байсан хувцас бол подволкны гадуур өмссөн даашинз байв. Энгийн, алдартай гээд бүх бүсгүйчүүд нэг хэсэгтээ л тус төрлийн хувцсаар гоёсон.

Тэгш хэмт бус даашинз, банзал

2010 он гарснаас хойш тэгш бус хэмтэй өвөрмөц загвар бүхий даашинз болон банзал трэнд болж хүчийг авсан. Энэ нь хөлийг илүү гоёмсог, үзэсгэлэнтэй харагдуулдаг гэдгээрээ онцгойрч байв.

Салангид мөртэй хувцас

Танд ч бас нэг мөр гардаг, салангид мөртэй хувцас байдаг гэдэгт итгэлтэй байна. Одоо өмсөхөө больсон ч ийм хувцас өмсөж байсан гэдэгт эргэлзэхгүй л байна шүү.

Мэргэжлийн нүүр будагч шиг хөмсгөө будах

Хөмсгөө хэтэрхий мэргэжлийн мэт будахыг хичээж байсан цаг үе бидэнд бий. Гэхдээ цаг хугацаа улиран одож, энэ бүхэн өөрчлөгдөв. Натурал хөмсөг, натурал будалт трэнд болж, охид бүсгүйчүүдийн сонголт болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!