Дөрөвхөн сартай хүүгийн хамт Америк руу ниссэн нэгэн ээж онгоцны бүх зорчигчид жижиг ууттай зүйл тараажээ. Нээгээд үзтэл…

Сөүл хотоос Сан Франциско хотыг чиглэх 10 цагийн нислэгийн үеэр нэгэн ээж онгоцонд сууж байсан 200 гаруй зорчигчид тус бүрд нь гялгар ууттай зүйл тараажээ. Уг уутанд чихэр, бохь, чихний бөглөөс болон нэг жижиг захиа хийсэн байв.

Захидалд “Сайн уу, Намайг Жонвүү гэдэг. Би 4 сартай. Өнөөдөр би ээж, эмээтэйгээ хамт Америк руу нагац эгчийндээ очиж байгаа юм. Би анх удаа онгоцон сууж байгаа болохоор айж, сандарсандаа уйлж, чимээ гаргаж магадгүй тул намайг уучлаарай.

Ээж маань энэ жижигхэн ууттай зүйлсийг бэлдсэн юм. Намайг чанга уйлбал энэ чихний бөглөөг та зүүгээрэй.

Нислэгээ сайхан өнгөрүүлээрэй, Баярлалаа :)” гэсэн байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!