Өдийг хүртэл өчнөөн олон жилийн турш хүмүүсийн буруу хийсээр ирсэн ариун цэвэр сахих аргууд

Бид бүгдэд буруу хийж байснаа ч анзааралгүйгээр хүүхэд наснаасаа сахиж ирсэн ариун цэврийн тухай хэвшмэл ойлголтууд байдаг. Энгийн нэг шүдээ угаах үйлдэл хүртэл таны бодож байгаагаас хамаагүй илүү нарийн шинж чанартай учир зөв заавраар хийгээгүй тохиолдолд өөрийгөө гэмтээх эрсдэлтэй билээ. Бид таны буруу хийж ирсэн дадлыг залруулж, эрүүл байхад тань туслах 8 зөвлөгөөг танилцуулж байна.

Эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэгслийг өдрийн турш хэрэглэх

Мэргэжилтнүүд өдөр тутмыг бүхэл өдрийн турш хэгэглэхгүй байхыг зөвлөдөг ба 3-5 цаг тутамд солих хэрэгтэй гэж үздэг. Ариун цэврийн хэрэглэлийн хувьд 4 цаг тутамд, амархан дүүрч байгаа тохиолдолд 2 цаг болгонд солих нь зүйтэй. Харин аягаханыг 4-6 цаг гэж зөвлөдөг байна.

Чихээ цэвэрлэхдээ хөвөнтэй мод, үсний хавчаар, хурц үзүүртэй зүйл хэрэглэх

Эмч нар чих цэвэрлэхдээ илүү болгоомжтой хандаж, хөвөнтэй мод ашиглахгүй байхыг зөвлөдөг. Mөн чихний лаа ашиглах нь үр дүнгүй харин ч бүр цаашлаад чихийг гэмтээж болзошгүй талаар өгүүлсэн судалгаанууд байдаг байна.

Өдөр бүр арьсаа гуужуулж угаах

Хүний арьс 6 долоо хоног тутамд шинэчлэгддэг ба хүчтэй гуужуулагч нь арьсыг хуурайшуулж, цочрооход хүргэдэг. Тиймээс өдөр бүр биеэ савандаж хөөсрүүлж угаах хэрэггүй бөгөөд ойр ойрхон гуужуулж ч болохгүй. Харин оронд нь хоёр долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулж, долоо хоногтоо 2-3 удаа биеэ савандаж угаахад хангалттай.

Сугаа гуужуулахгүй байх

Суга тань их хөлөрдөг, таагүй үнэр гардаг бол гуужуулагч хэрэглэж байгаарай. Сугаа гуужуулснаар бохирдол нь арилж, таагүй үнэрээс салж чадна.

Нүүрэндээ бактерийн эсрэг саван ашиглах

Хүчтэй гэдэг нь сайн гэсэн үг биш юм. Таны арьсыг хуурайшуулж эсвэл цочроож болох цэвэрлэх бодисоос хол байх нь илүү эрүүл юм. Тийм учраас бактерийн эсрэг савангууд буюу ширүүн савангуудаас зайгаа барих хэрэгтэй. Ийм савангууд доторх антибиотик нь арьсний чийгшүүлэгч тосыг арилгадаг.

Өдөр бүр бактерийн эсрэг савангаар гараа угаа

Өдөр бүр бактерийн эсрэг савангаар гараа угаахаа больсон нь дээр юм. Үйлдвэрлэгчид нь саванд ордог найрлага нь өдөр бүрийн тогтмол хэрэглээ болон удаан хугацааны хэрэглээнд ашиглахад аюулгүй гэдгийг батлаагүй. Бас цулгуй саван илүү бага нөлөөтэй гэсэн нотолгоо байхгүй.

Шүдээ хэтэрхий дарж угаах

Судалгаагаар шүдээ даралтаар дарж угаах, эсвэл шүдээ 2 минутаас удаан угаах нь шүдийг цэвэрхэн болгодоггүйг харуулсан. Харин ч илүүтэйгээр таны амны хөндийн асуудалтай болох магадлалыг тань ихэсгэдэг байна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!