Үүнийгээ үсэндээ түрхэж, сайтар шингээгээрэй. Үсний бууралтахыг зогсоох төдийгүй эргээд хар өнгөтэй ургахад ч хувь нэмрээ оруулна
Эмэгтэйчүүдийн асуудал мундахгүй олон. Жингээ хасах, арьсаа цэвэрхэн байлгах, үс хумсаа эрүүл урт ургуулах, шүдээ гялалзсан болгох гээд л тэдэнд зөвхөн гадаад үзэмжиндээ анхаарахад л маш олон асуудал гарч ирж байдаг. Эдгээрийг шийдвэрлэх нь тэднээс багагүй мөнгө болон цаг хугацааг шаардаж байдгийг нуух юун.
Тэгвэл та хэнд ч хэрэг болдоггүй хогийн саванд хэвтэх төмсний хальсаар өөрийн гоо үзэсгэлэнгээ тодотгож, нэг ч гэсэн асуудлаа шийдвэрлэж болох юм. Энэ бол үс бууралтах юм. Нас явах хэрээр эсвэл удмаа дагаад бидний үс бууралтаж эхэлдэг шүү дээ. Энэ үед ихэнх хүмүүс химийн найрлагатай хортой будгаар үсээ будаж, хуйхаа гэмтээж байдаг. Тэгвэл та төмсний хальсны шүүсээр энэ асуудлаа шийдэж болох юм.
Та төмсний хальсыг усанд хийж, нэг цаг хагас чанах хэрэгтэй. Дараа нь шүүсийг нь шүүж аваарай. Үүнийгээ үсэндээ түрхэж, сайтар шингээх ёстой. Төмсний хальсанд агуулагдах олон нэгдэл нь таны үсний ургалтанд нөлөөлж, цайралт бууралтахыг зогсоох төдийгүй эргээд хар өнгөтэй ургахад ч хувь нэмрээ оруулна.
Тиймээс эргэлзэх зүйлгүй хэрэглээд үзэхийг зөвлөж байна.