Мөнгө үрэхгүйгээр гоё сайхан харагдаж, гоо сайхандаа ч анхаарч болох ухаалаг аргууд

Хүссэн амьдралаараа амьдрахын тулд заавал дансаа хоослох шаардлагагүй. Хатсан хумсны будгаас залхаж, шинэ нүүрний будаг авмаар байвал бид танд мөнгө хийгээд цаг хугацааг хэмнэх гайхалтай санаануудыг хүргэж байна.

Үсний индүүгээ сод болон усаар цэвэрлэх

Шулуун болон буржийлгадаг индүү нь үсний янз бүрийн бүтээгдэхүүнээс болж амархан бохирддог тул цэвэрлэхэд нэлээд хэцүү байдаг. Тиймдээ ч эмэгтэйчүүд шинэ индүү авах, эсвэл түүнийгээ цэвэрлэхдээ их мөнгө зарцуулдаг хэдий ч гэрийн нөхцөлд маш амархнаар асуудлыг шийдэж болдгийг мэддэггүй аж. Таньд зөвхөн хүнсний сод ус байхад л хангалттай ба нэг аяганд сод, ус хоёроо холиод индүүн дээрээ түрхэж 10-30 секунд байлгаад хуурай салфеткаар арчина. Ингээд үсээ төвөггүй индүүдэхэд асуудалгүй бөгөөд хүнсний сод нь бактерийг устгадаг гэнэ.

Хатсан сормуусны будгийг халуун усанд хийж дахин хэрэглэх

Хэрэв танд хатсан сормуусны будаг байдаг бол буцалсан халуун устай аягаруу хийж хэдэн минутын турш байлгаарай. Ингэх үед будаг зөөлөрч дахин хэрэглэх боломжтой болох ба савруу нь ус оруулж болохгүйг анхаараарай.

Хугарсан уруул чийгшүүлэгчээр хуурайшсан арьсаа зөөлрүүлэх

Уруул чийгшүүлэгч тань хугарсан бол хуурайшсан арьсаа зөөлрүүлэхэд ашиглаж болно. Хэрэв чийгшүүлэгч саван дотроосоо гарахааргүй хугарсан байвал хусаж аваад лаатай холин жижиг саванд хийж өөр хэлбэртэй болгоод хэрэглэнэ.

Андуурч авсан бор кремээ чийгшүүлэгч ашиглан цайруулах.

Хэрэв та өөртөө бордсон суурь крем авсан бол чийгшүүлэгчтэй хольж цайвар өнгөтэй болгох боломжтой.

Хатсан хумсны будган дээр нүдний дусаалга дусаагаад дахин ашиглах

Заримдаа хумсаа будмаар санагдтал будаг маань хатчихсан байдаг шүү дээ. Энэ тохиолдолд нүдний дусаалганаас хэд дусаагаад хэсэг хугацаанд байлгавал шингэрч хуучин хэвэндээ орно.

Хумсны будгийг хөргөгчинд хийн илүү удаан хадгалах

Дахин дахин хумсаа будахаас залхаж байна уу? Тийм бол будаг удах тусмаа өтгөрч хатдаг ба хөргөгчид хийснээр лакны өнгө алдалтыг удаашруулж арай урт хугацаанд ашиглахад асуудалгүй болдог.

Цайвар суурь кремээ өө дарагч болгон хэрэглэх.

Таны авсан крем хэтэрхий цайвардаад байна уу? Тэгвэл үүнийгээ өө дарагчаар ашиглаж болох учраас санаа зовох хэрэггүй. Түүнчлэн уг кремийг нүүрнийхээ гол хэсэгт түрхэх бөгөөд захаар нь түрхэхээс зайлсхийгээрэй. Хүний нүүрний төв хэсэгт цаанаасаа гэрэл тусч гэрэлтдэг учраас сайн нөлөөлөх нь гарцаагүй.

Нохойны резинэн цагариг ашиглан үсээ буржийлгах

Хялбар бөгөөд хямд аргаар буржгар үстэй болмоор байвал цагариг хэлбэртэй нохойн тоглоомыг ашиглаад үзээрэй. Эхлээд үсээ норгон тоглоомоо толгой дээрээ тавиад тойруулан орооно. Дараа нь шөнөжин энэ хэвээр нь байлгаарай. Эцэст нь та гоёмсог буржгар үстэй болно. Харин та эдгээр хялбар, мөнгө хэмнэх аргуудын талаар юу гэж бодож байна? Алийг нь ашиглаж байснаа дурдаарай

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!